СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ЕБ-ын 153-р сургуулийн байрыг цагдаагийн алба хаагчид хүчээр чөлөөлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 153-р дунд сургууль болон 287-р цэцэрлэг өнөөдөр ажилласангүй. Учир нь тус цогцолборыг барьсан "Сүмт-Өргөө" ХХК нь өнөөдөр өглөө цогцолборыг битүүмжлэн түгжиж, "Бүтээн байгуулалтын 14 тэрбум төгрөгийг Сангийн яам өгөөгүй учир тодорхойгүй хугацаагаар хаалаа" гэсэн бичгийг хаджээ. Энэхүү хууль бус ажиллагааг дүүргийн цагдаагийн газраас хүчээр чөлөөлж байгааг та бүхэнд шууд дамжуулан үзүүлж байна. 

"Сүмт-Өргөө" ХХК нь тус цогцолборыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан ч одоо болтол нэг ч төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас авч чадахгүй байгаа юм байна. Иймд "Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын Г.Түвдэндорж 9911 2910 барилгын санхүүжилтийг өгөхгүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар битүүмжилж байгаа"-гаа мэдэгджээ. 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн "Тэмцлийн олон хэлбэр байдаг. Үр хүүхдийн хичээл сургуулийг хааж тэмцэж болохгүй. Иймд тус компанийн захирлыг хуулийн байгууллагад өгнө. Тэр мөнгө төгрөгийн асуудлаа тэмцлийн өөр олон хэлбэрээр нэхэж авч болох байсан. Ийм үйлдлийг өөгшүүлэхгүй" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
4 жилийн өмнө
122.201.23.10

baga hugtsaanii dotor nvdendr min iim shn tsogtsolbor barisaan bas ingej bolhgvishde

haliun
4 жилийн өмнө
122.201.23.10

uls bas zohih hemjeeger mongiin ogh ystoi shude

Зочин
4 жилийн өмнө
103.212.117.14

Хувийн хэвшлийг гүзээтэй дарга нар ихэрхэж чирэгдүүлдэгийн нэг жишээ байна. Мөнгийг нь олгоочээ. Авилгал хараад байгаамуу

Зочин
4 жилийн өмнө
182.160.34.228

Арга ядаад л тэгээд биз ээ. Хэн л зориглон сургууль цэцэрлэг хаалга хаагаад байхав дээ. Торгоно гэхээсээ өмнө, хариуцлага алдаа гаргасан, мөнгө төгрөг уясан хүмүүсийг нь олмоор юм.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.38

Өгөх л хэрэгтэй ингэж болохгүй одоо энэ улсад юм хийсэн хүн л өрөнд орж буруутаж байна. Энэ нэг жишээ

Зочин
4 жилийн өмнө
192.82.74.92

Төрийн нэрээр бусдын хүч хөдөлмөрийг дээрэмдэж байгааг яах ёстой вэ?

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.14

Юм л бол цагдаагаар хүч түрэх юм, тэгвэл тэр цагдаа нар нь сангийн яаманд хүч хэрэглээ ээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.