Хүүхэд харах үйлчилгээ маргаашаас эхлэн орон даяар явагдана. Үйлчилгээнд 2-3 насны 3000 хүүхэд он дуустал хамрагдах тооцоо байна. Угтаа бол Монгол улсад Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай 2-3 насны 77 000 хүүхэд байна гэж Монголын хүүхэд харах үйлчилгээний холбооноос өнөөдөр мэдээлэв.
Монгол улсын Засгийн газраас тав дахь жилдээ хэрэгжүүлж буй Хүүхэд харах үйлчилгээнд жилд хоёр тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ үйлчилгээнд хүүхдээ хамруулахыг хүссэн эцэг, эхчүүдийн хүсэлт их байгаа ч төсвийг нь нэмэх талаарх шийдвэр Засгийн газраас гараагүй байгаа тул 3000-аас илүүг авах боломж муу байгаа аж.
Хүүхэд харах үйлчилгээний холбоонд гишүүнчлэлтэй 600 хүн байдаг бөгөөд нэг ангид дээд тал нь 30, нэг багшид таван хүүхэд ногдохоор журамлан зохицуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.