Японы Засгийн газрын тэргүүний албыг нэр төртэйгээр хашиж байсан Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаас болж тодруулбал шулуун гэдэсний үрэвслээс болж үүрэгт ажлаасаа татгалзаж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Шинзо Абэгийн халааг залгамжлах дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэсэн асуулт япончууд төдийгүй олон улсын ажиглагчдын дунд сонирхолтой сэдэв байсаар байна.
Тэгвэл сүүлийн үед ажиглагч, судлаачид Шинзо Абэгийн халааг залгамжлах дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай эрхэм бол Ёшихидэ Сүга хэмээн таамаг дэвшүүлэх болжээ.
Өнөөдөр Японы эрх баригч Либерал Ардчилсан нам шинэ даргаа сонгох санал хураалтыг явуулна. Ерөнхийлөгчийн бус Парламентын засаглалтай учраас эрх баригч намын шинэ дарга Ерөнхий сайд болох замаа засах юм. Ёшихидэ Сүгатай хамт Засгийн газрыг тэргүүлэх өрсөлдөөнд Гадаад хэргийн сайд асан Фумио Кишида, Батлан хамгаалахын сайд асан Шигеру Ишиба нар өрсөлдөх ажээ.
Улс төрийн ажиглагч, шинжээчдийн дунд хэрэв 72 настай Сүга Ерөнхий сайд болбол тэр бүр тохиогоод байдаггүй ховор хувь тохиолоор Японы Парламентын тэргүүлэгч болно хэмээн үзэж байна.
Абэ 2012 онд Ерөнхий сайд болсноос хойш найман жилийн турш Сугатай ойр дотно холбоотой байв. Шинзо Абэ дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн удаан хугацаанд Японы Засгийн газрыг тэргүүлсэн удирдагч юм. Энэ хугацаанд түүний баруун гарын туслах нь Ёшихидэ Сүга байсан билээ. Сүга Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын ажлын албаны ахлагч, хэвлэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж Абэд бүх цаг үед дотно хамтрагч нь байжээ.
Гэвч тэдний хооронд ялгаатай нэг зүйл нь Абэгийн аав Гадаад хэргийн сайд байсан бөгөөд удам дамжсан улс төрч гэр бүлийн гишүүн юм. Харин Суга бол тариачны хүү. Тэр тайзны арын тоглогч бөгөөд прагматик үзэл бодолтой нэгэн гэдгээрээ алдартай. Ёшихидэ Сүга Акита хөдөөгийн тосгонд өсч, ахлах сургуулиа төгсөөд нийслэл Токио руу нүүжээ. Нийслэлд ирээд картон цаасны үйлдвэр, загасны зах зэрэг хаа тааралдсан газартаа хар бор ажил гололгүй хийж их сургуулийнхаа төлбөрийг цуглуулжээ. Их сургуулиа төгссөнхийхөө дараа цалин авдаг ажилчин ангийн нэг болохыг хүсээгүй тул улс төр сонирхож Ёкохамагийн зөвлөлд нэр дэвшин өрсөлдөхөөр болжээ.
Гэвч түүнд улс төрийн холбоо харилцаа, туршлагын аль нь байсангүй. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж, авхаалж самбаагаа сорьж байв. Хаалга нэг бүрийг тогшсоор өдөрт 300 орчим айлаар орсоор нийт 30,000 айлын хаалга тогшжээ. Тэр улс төрийнхөө замналыг ингэж эхлүүлэхдээ зургаан хос гутал элээсэн байна.
Харин өнөөдөр тэр шаргуу хөдөлмөрч, тууштай зан чанарынхаа ачаар улс төрийн томоохон албан тушаалтан, амжилттай улс төрч, Ерөнхий сайдын баруун гар болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга. Оюун-Эрдэнэтэй адил албан тушаал. Янз янзаар орчуулах шаардлагагүй
мундаг юмаа
Japan people mundag mundag. Gehdee l delhiin 2r dainii ueer hiij bsan zuiliig ni bodohoor odoo ch tolgoitoi us arzaidag shuu.