“Ковид-19” цар тахлын үеэр Чингэлтэй дүүрэгт нэг өдрийн турш хөл хорио тогтоож, дадлага сургууль хийсэн. Үүгээр ажилласан нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах захирамжийг тухайн үеийн хотын мээр С.Амарсайхан гаргажээ. Ингэхдээ шагналын мөнгө болох нийт 21 сая төгрөгийг нийслэлийн Онцгой комиссийн дансанд төвлөрсөн хандив, тусламжаас гаргахыг даалгасан нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Уг нь хандив тусламжаар төвлөрсөн хөрөнгийг цар тахлын үед тоног төхөөрөмж, эм, бэлдмэл худалдан авахад зарцуулах ёстой байв.
Тиймдээ ч томоохон аж ахуйн нэгжээс эхлээд тэтгэврийн хөгшчүүл, хүүхэд багачууд өөрсдөөсөө илүүчлэн байж улсдаа хандивласан байдаг. Шагнах дээрээ тулбал цар тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа нарт олгосон бол хэл ам гарахгүй байлаа. Гэвч шагналд тодорхойлсон 21 хүний нэрсийг харвал дан нийслэлийн харьяа байгууллагын дарга нар байгаа нь асуудал дагуулж байна. Тэдний заримаас нь шагналын тухай асуухад “Дансанд нь нэг сая төгрөг орсныг мэдээгүй, буцаагаад төлчихөж чадна” хэмээх тайлбарыг өгч буй. Тиймээс “төлбөрийн чадвартай” 21 албан тушаалтны ХОМийг шүүж үзлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өгч байгааньч авч байгааньч ичиж үхээсэй тэрний оронд коронотой тэмцэж бгаа эмч сувилагч асрагч нараа урамшуулаач гахайнуудаа
Эх орны төлөө зүтгэх амлалтаа байнга өөртөө сануулж бай. Энэ местен дээр Та гэж бхгүй Эх орон ард түмэн гэж байгаа
ёстой тэнэг юмаа хороо дүүргийн эмч нартаа өгдөг болоосой !!!!!!
oorsdoosoo ichej amidar medegdsen ne ene boloxoos ene amarsaihan gej noxriig 21 Shagnasan xuntei ne tatan buulga tsar tahliin mongonoos xumsaa durex erx bxgui chamd tiin xun shagnamaar bga bol ooroosoo of chi bayn xun