Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Хорьдугаар зуунд Монголын төр ард түмнийгээ үй олноор нь хэлмэгдүүлэн хороосон аймшигт он жилүүдийг эргэн дурсаж, дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулах зорилгоор энэхүү өдрийг улс орон даяараа эмгэнэн дурсаж өнгөрүүлдэг юм.
Цус урсгасан их хэлмэгдүүлэлт улстөрийн их хэлмэгдэл болон үргэлжилсээр байгаа тул LIVE телевизийн хамт олон орчин цагийн Монгол Улсыг үүсгэн байгуулагч, маршал Юмжаагийн Цэдэнбал улстөрийн хэлмэгдэгдэлд өртөж, хэрхэн зовж тарчилсаар харийн оронд амьсгал хураасныг нэхэн сануулж байна.
Тэрбээр 1984 онп улстөрийн шалтгаанаар хэлмэгдэн ОХУ-д цөлөгдөж, долоон жилийн турш гэрийн хорионд тарчилсаар 1991 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Москва хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.
Түүнийг ЗХУ-д гэрийн хорионд хоригдон тарчилж байх үед нь Монгол Улсаас Москвад суух ЭСЯ-ны зөвлөх Д.Гонгор гуай олон удаа уулзаж, тусалж дэмжиж явсан бөгөөд Монгол төрийн их удирдагч амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэрхэн аж төрж байсан, юуг хүсэн мөрөөдсөөр амьсгал хураасныг үзэгч та бүхэндээ хүргэж байна.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал
“Миний бие ихэд турж байна. Ходоодон дотор минь нэг юм байна. Энэ л миний амь насыг хөнөөж мэдэхээр байна. Эртхэн шиг нутаг буцаж, ясаа тавьж санаа амармаар байна. Холбогдох хүмүүст миний хүсэлтийг дамжуулаач. Миний сүүлчийн хүсэл бол нутаг буцах. Эх орондоо очиж амар жимэр байж байгаад насан эцэслэмээр байна. Элчин сайдын яамны нөхөд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө гэдэгт машид итгэж байна. Нөхөр минь чи намайг хэзээ эмнэлгээс гаргах гэж байна. Би маш их зовж байна. Намайг энэ их сэтгэлийн тамаас ангижруулж эх оронд минь аваачаач” хэмээн гуйсан өргөдлийг Москвад суугаа элчин сайд Ц.Гүрбадамд гаргасан боловч огт хэрэгсээгүй байдаг.
Монгол Улсыг хагас зуун жилийн турш удирдахдаа хөгжил дэвшлийн их замд хөтөлж, соёлжсон, аж үйлдвэржсэн улс болтол хөгжүүлсэн Юмжаагийн цэдэнбалаас Монголын төр өнөөг хүртэл уучлал гуйгаагүй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөөрхий дөө нутагт нь ирүүлэхэд юу нь болохгүй байсан юм тэр Гүрбадам гээч нь мөнч их зовж байж үхэх байх даа муу юм хийсэн хүн өөдөлдөггүй гэж юутай үнэн үг билээ дээ