СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн нохой хүчиндүүлэх гэж байсан охиныг аварчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Санкт-Петербург хотын Петродворцов дүүргийн цагдаагийн алба хаагчид албаны эрэлч нохойн тусламжтайгаар 15 настай охиныг хүчиндэх гэж байсан халдагчийг саатуулсан гэж Дотоод хэргийн яамны Санкт-Петербург болон Ленинград муж дахь хэвлэлийн алба мэдээлжээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 9-ний өдөр Ломоносов жижиг хотын нэгэн оршин суугч гэрээсээ гарсан охиноо алга болсон тухай цагдаад хандсан аж. "Цагдаагийн алба хаагчид тэр даруй охиныг эрэн сурвалжилж эхэлсэн. " хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Халдагч охиныг хүчиндэхээс өмнө цагдаагийнхан амжиж ирэн, түүнийг баривчилсан байжээ.  "Гэсэн хэдий ч цагдаа нар болон албаны нохой амжиж ирсний ачаар халдагч гэмт хэргийн санаагаа гүйцээж чадаагүй" гэж албаныхан мэдээлсэн юм.

Өмнө нь тэрээр хулгай, хэв журам зөрчсөн, бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан, хүний ​​амь насанд хүрсэн зэрэг хэргээр ял эдэлж байсан байна.

Эх сурвалж: Риа Новости

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
192.82.78.237

Монголд ч гэсэн шоронгын хүмүүсжлийн системээ шинэчлэхгүй бол иймэрхүү хүн сүг нийгмийн шаар шавхруунууд зөндөө л байгаа.

Зочин
4 жилийн өмнө
66.181.184.68

Сайн нохой хөөрхөн охин азтай шүү гаж донтон насаараа хатаж үхнэ больж

hun
4 жилийн өмнө
59.153.114.202

манайхан ч гэсэн нохойгоо ийм сайн сургамаар юм аа тэгвэл зэвүүн новшнуудийг газар дээр нь барьж аваад шууд засчиж бвал

Зочин
4 жилийн өмнө
211.36.139.234

Sain nohoi bna Mask iin Delgersailhan aas 1000 dahin humuunleg sain nohoi bna ter nohort ene medeeg unshtal niitel kk

Баасансүрэн
4 жилийн өмнө
202.126.89.70

Хүүхдэдээ сайн анхаарал тавьдагийн ачаар эрт мэдэждээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.