Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр хоёр иргэнийг буудаж амь насыг нь хохироосон хэрэг гарч гарсан. Цагдаагийн байгууллагаас хэрэгтний байгаа газрыг тогтоосон бөгөөд баривчлах ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас баржээ. Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.
Сэжигтэн этгээд нь биедээ хоёр галт зэвсэгтэй байж болзошгүй гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.