СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Иракаас 2,200 цэргээ эргүүлэн татна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын арми Иракт үлдсэн 5,200 цэргийнхээ бараг 1/3-ийг буюу 2,200 цэргийг эргүүлэн татах болсноо мэдэгдлээ. АНУ-ын Ойрхи Дорнодын бүс хариуцсан цэргийн командлагч генерал Кеннет МакКензийн хэлснээр энэ сарын эцэс гэхэд цэргүүдийг эргүүлэн татсан байх юм.

Харин үлдсэн 3,000 цэрэг Иракийн аюулгүй байдлыг хамгаалах хүчинд туслах, зөвлөх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Тэдний тусламжтайгаар Исламын улс зэвсэгт бүлгийн үлдсэн жихадистуудыг бүрэн устгахаар төлөвлөжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ аль болох ойрын хугацаанд Иракт үүрэг гүйцэтгэж буй цэрэг армийн алба хаагчдаа бүгдийг нь эх орондоо эргүүлэн татна хэмээн мэдэгджээ. .

Энэ жилийн нэгдүгээр сард Багдад хотын нисэх буудлын ойролцоо Ираны хувьсгалт гвардын генерал Кассем Сулейманийг агаарын дайралтаар хороосноос хойш Ирак дахь Америкийн цэргийн алба хаагчдын байдал анхаарлын төвд орсон.

2,200 цэргээ энэ сард багтаж эргүүлэн татах тухай мэдэгдлээ генерал МакКензи Багдад хотод айлчлах үед хэлсэн. Түүний үргэлжлүүлэн ярьснаар АНУ-ын арми Иракийн Аюулгүйн хүчин Исламын улс бүлгийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна гэжээ.

. Иракаас гадны Афганистан, Германаас цэргүүдээ татахаар зэхэж байгаа юм.

Энэ жилийн эхэнд Талибаны зэвсэгт бүлэгтэй байгуулсан хэлэлцээр ёсоор ирэх жилийн дөрөвдүгээр сар гэхэд Америкийн арми Афганистанд байрлуулсан бүх цэргээ буцааж татах ёстой.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.