СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад айлчилна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад энэ сарын 15-16-ны өдрүүдэд айлчилна. Түүнийг Монголд айлчлах үеэр цар тахлын үеэр зогсонги байдалд ороод буй хоёр орны худалдаа, харилцааны асуудлыг авч хэлэлцэх юм...

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилсны хариу болгож БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. Энэ айлчлал хоёр улс хоорондын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой. Мөн манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж хүлээгдэж байна.
Эдийн засгийн чиглэлээр ярилцах хүлээгдэж буй олон асуудал байна. Уул уурхайгаас гадна махны экспорт. Өмнө нь яригдаж байсан төслүүд мөн яригдана.
-Яг ямар салбарт хэлэлцээ хийгдэх вэ?
-Дээр дурдсан бүх салбаруудаар хэлэлцээ хийгдэнэ. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааны явцыг сайжруулах, мах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг хэлэлцэх олон асуудал бий. Хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.
ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал:
-Айлчиллыг өндөр дэглэмийн дор зохион байгуулна. Айлчлалд үйлчлэх Монголын талын албан хаагч болон айлчлалаар ирэх Хятадын талын төлөөлөгч нарт шинжилгээ хийнэ. Хурал, уулзалт болох танхимуудад хоёр метр зайтай суулгах, ариутгах, халдваргүйжүүлэх арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулна. Зочдын буух буудлыг зочид ирэхээс өмнө болон дараа нь ариутгана. Харилцсан бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулна. Тиймээс ард иргэд халдвар тарна гэж айлтгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
4 жилийн өмнө
202.126.89.163

Өвөр монголчуудын хэл соёлыг хавчин дарж байгаа асуудлыг яах вэ??!?!?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.