Орон нутгийн 2020 оны ээлжит сонгууль үндсэндээ эхэлчихлээ. Энэ сонгуульд эрх баригч МАН ба бусад намын эвсэл гэсэн хоёр субьектын хооронд гол өрсөлдөөн болно.
Намууд ИТХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулсан. МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд өнгөрсөн амралтын өдөр дамнуулан тойрог тойрогтоо ажиллаж аймаг, сумдынхаа нэр дэвшигчдийг тодруулах хуралд оролцсон байна. Нийслэлд ч ялгаагүй. Дүүрэг “хариуцсан” гишүүд нь НИТХ болон дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ. Харин МАН-аас НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийн нэрсийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар дангаараа шахам эцэслэн гаргаж иржээ.
НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулах Нийслэлийн МАН-ын хуралд тус намын хорооны дарга Д.Сумьяабазар, нийслэлээс сонгогдсон УИХ-ын хэдэн гишүүн байлцав. Энэ нь тус намын дүрэм болоод бусад зарчмаар зөв харагдаж байгаа юм.
Гэхдээ тэрээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн өмнөх даргын гэсэн “шошго”-той хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Харин М.Энхболдоор нэрлэгддэг Хотын фракц, мөн МАН-ын одоогийн генсек Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг Д.Сумьяабазар “жийсэн” байна. Генсек Д.Амарбаясгалан, Хотын фракц хоёрыг олон жил дагаж гүйсэн нөхдүүд хоосон хоцорчихоод амаа барьж сууна.
Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд уламжилж ирсэн нэр дэвшүүлэлт энэ удаад давтагдсангүй.
Уг нь НИТХ-ын сонгууль бол аливаа сонгуулийн гол цөм болдог, тухайн сонгуулийн дүн хаашаа эргэхийг шийдвэрлэх үүрэгтэй.
Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны хурал гэдэг МАН-д хамаатай хамаг томчууд цуглачихсан сууж байдаг сан. Намын даргаас нь эхлээд экс Ерөнхийлөгч Н.Багабанди, экс Ерөнхий сайд нар, мөн албан тушаал хашаагүй ч улс төрийн нөлөө бүхий нөхдүүд Нийслэлийн МАН-ын хуралд л очдог байлаа.
Тус намын сонгуулийг удирдаж чиглүүлдэг генсек нь бол хамгийн их хамааралтайгаар Нийслэлийн МАН-ын хуралд оролцдог.
Тэгвэл энэ удаад дээр дурдсан “булиа” нөхдүүд харагдсангүй. Тэр ч байтугай НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахад онцгой үүрэгтэй оролцдог генсек Д.Амарбаясгалан үзэгдсэнгүй. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдийг дүүргийн МАН-ын хорооны шийдвэрээс гадна “төв” намынх нь сонгуулийг хариуцсан гол албан тушаалтан буюу генсек Д.Амарбаясгалангийн “санал” чухал үүрэгтэй байж ирсэн юм.
Харин энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийг тодруулахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан “анхаарал” тавилгүй өнгөрөөв.
Тэрээр нэр дэвшигчдийг тодруулсан Нийслэлийн МАН-ын хурал, бусад ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмсэнгүй.
Эндээс “...МАН нь Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аа дэмжихгүй” гэсэн гаргалгаа хийгдэж, мэдээлэл болон задарч байна.
Тус намд болж буй явдлын талаарх мэдээлээс сонсох нээ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нарын хооронд үл ойлголцол үүссэн бололтой. Энэхүү үл ойлголцол нь зөвхөн мань хоёрын дунд бус, ерөөс Д.Сумьяабазар МАН-ынхаа дарга нартай муудчихаад байгаа юм байна.
Тийм учраас МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хувьд энэ албан тушаалынхаа хувиар Нийслэлийн МАН-ын сонгуулийн ажилд оролцсонгүй гэж ойлгогдож байна. Гэвч тэрээр НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. 2008 оноос хойш НИТХ-д Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн сууж байгаа юм.
Тэгвэл Д.Амарбаясгалан НИТХ-д дахин нэр дэвшихгүй учраас, бас дээрх шалтгаанаар энэ удаагийн Орон нутгийн сонгуульд анхааралгүй өнжиж буй ажээ.
Түүнээс бус сүүлийн хэдэн сонгууль МАН-ын хувьд генсек Д.Амарбаясгалангүйгээр явахаа больсон. Д.Амарбаясгалан УИХ, Орон нутгийн сонгуулиудаар намынхаа байрнаас ч гаралгүй шахам ажилладаг. Бас сонгуулиас нэлээд өмнө бэлтгэлээ базаачихдаг гэдэг. Тэгтэл энэ Орон нутгийн сонгуулиар Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордноороо ч үзэгдэхгүй байгаа гэж байна.
Тэгэхээр энэ сонгуулиар МАН нийслэлд Д.Сумьяабазарын удирдлагаар оролцох болж байна.
Д.Сумьяабазар хэдхэн сарын өмнө болсон УИХ-ын 2020 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон. Нийслэлд МАН-аас нэр дэвшигчид 24 суудлын 22-ыг нь авсан. Ойрд гаргаагүй амжилт болсон.
Сонгуулийн дараа засаг бүрдэж, албан тушаалын хуваарилалт явагдахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарт юу ч оногдоогүй.
Түүнээс хойш муудалцах, сайдалцах үйл явц МАН-д үргэлжилсэн. Хэрвээ одоо МАН нийслэлд унавал Д.Сумьяабазар хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгнө. Ийм л зүйл харагдаж байна.
Б.ГАРЬД
2020.9.9 ЛХАГВА № 174 (6399)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Би Сүхбаатар дүүрэгт ардын нам байдаг эсэхийг мэдэхгүй юм.энэ талаар Сумъяабазар дарга хариу өгөхийг хүсье.
Байлгүй л яахав дээ. Сумъяа тэгээд ч энэ коммэнтод чинь хариу өгөхгүй нь мэдээж тул өмнөөс нь хариулчихлаа
Харин ч Сумьяабазар М.Энхболдын хотын фракцын хүмүүсээс сонгосон байна лээ
Амарбөясгалөн зодуулж байхдаа таарсан амьтан
Энэ МАН-ыг нийслэлд сонгох уу!! Хөдөөний малцуд л сонгох байх
МАН нийслэлд унаж мэднэ.
Амарбаясгалан гэж жижигхэн мал, өөрийгөө ихэд боддог болжээ.
Sumiyabazar gej erguu malaar niisleliig udirduulhaar ireedui alga da
Сүхбаатар дүргийн ардийн нам гэж хогийн юмнуудаар дүүрсэн балай газар
Сүхбаатар дүүргийн ардийн нам гэж балай газар
Сүхбаатарийн ардийн нам сү батболдийн хувийн компани шиг болцон
Ene oron nutgiin songuuliar zvb hvn elektorod namiig demjeed gargachuul ulaanbaatariin irgeded l heregtei dee ardiin namiin tsvnh barigch nariig songoj bhaar
Сүхбаатар дүүргээс сү батболдын гөлөг ч байсан сонгуульд явдаг болсон. Сүхбаатар дүүргийн ман энэ хүнд яагаад иим дааш давшгүй өртэй юм бэ. Нам хувиин зомпани болсон
яг үнэн ман-аас сонгох сонголт алга.АН-ыг дэмжинэ
Сүхбаатар дүүрэг бол шууд Ардичлал ялна.Хөгшин Төмөрбаатар нууц амрагтайгаа дэвшиж байгаа хэхэ.Урд тойрогт хулхи луйварчин Мөнгөншагай СБ-дүүрэг ман гэх байр сэтэргүй болжээ.