УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн. Уг хуралдаанаар ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнийг томилохдоо өмнө нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, улсын яллагчаар ажиллаж байгаагүй, мөн ХЭҮК-д яг одоо ажиллаж буй хүмүүсийг томилохгүй байхаар тогтож, тогтоол үйлдсэн билээ.
Ингэснээр ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн 19 хүнээс
1. ХЭҮК-ын Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах референт Х.Мөнхзул
2. ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ
3. Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч, Цагдаагийн хошууч Б.Энхболд
4. ХЭҮК-ын ахлах референт З.Өнөржаргал
5. УЕПГ-т хяналтын прокурор Б.Өнөрмаа
6. УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор М.Гантулга
7. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир
8. ТЕГ-ын Тамгын газрын Захиргаа эрх зүйн хэлтсийн дарга Б.Нармандах
9. ХЭҮК-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг
10. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга Ш.Цогтбаатар
11. ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд хууль бусаар тайчих үзүүлбэр үзүүлэх ажлыг зохион байгуулж, ашиг орлого ологч П.Оюунчимэг
12. ХЗДХЯ-ын ХЗТТөвийн Багануур салбарын ахлах улсын өмгөөлөгч /өмнө нь прокуророор ажиллаж байсан/ Д.Цэнд-Аюуш нарын нэрс шууд хасагдаж байна.
Тэгэхээр хүнийг яллах шийтгэх бус харин тэдний эрхийг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн дараах долоон хүний зургаа нь ХЭҮК-ын гишүүн, эрүү шүүлтийн эсрэг асуудал хариуцсан гишүүнээр ажиллах нь тодорхой болж байна. Ингээд ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүнд багтаж ажиллах өндөр магадлалтай долоон хүнийг тус бүрээр нь танилцуулъя.
Нэр дэвшигч Б.Баттулга
Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Баттулга. Тэрбээр өмнө нь 2006-2009 онд СЕХ-ны даргын албан тушаалыг хашиж байх үедээ олны танил болсон. МУИС-ийг 1985 онд эрх зүйч, хуульч мэргэжлээр, 1998 онд МУИС-д хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан. Эрдэнэт үйлдвэр, Шадар сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга, Дархан хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Нэр дэвшигч С.Энхцэцэг
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг ХЭҮК-ын гишүүнээр соногдох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байна. Тэрбээр 1994 онд Шихихутаг их сургуульд эрх зүйн баклавр, 1999 онд МУИС-д хууль зүйн ухааны магистр, 2010 онд Австралийн Флиндерсийн их сургуулийг тус тус төгссөн.
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр хүний эрхийг хамгаална гэж тэрбээр үздэг. Тэрбээр өөрийнхөө удирддаг хүрээлэнгээр дамжуулан иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх таван жилийн турш үргэлжлэх хоёр үе шаттай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүний эрхийн төлөө цогтой, тууштай, хамгийн гол нь үр нөлөөтэй тэмцэж байгаа шилдэг залуусын төлөөлөл бөгөөд гишүүнээр сонгогдох 99.99 хувийн магадлалтай.
Нэр дэвшигч Ж.Хунан
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан ХЭҮК-ын дараагийн гишүүнээр сонгогдох хүмүүсийн нэгээр нэрлэгдэж байна. Тэрбээр Төр, эрх зүйн ухааны магистр, Ёотвэш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль, Унгар улсын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Өмнө нь ХЗДХЯ, НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, Нээлттэй нийгэм форум, Хуульчдын холбоо зэрэг байгууллагад алба хашсан шилдэг хуульчдын нэг юм.
Нэр дэвшигч Г.Нарантуяа
Тэрбээр 2003 МУИС-ийг эрхзүйч, 2010 онд Австрали улсын Мельбурны Их Сургуульд хууль зүйн мастер (LL.M) зэрэг, Австралийн Үндэсний Их Сургуульд олон улсын нийтийн зүй, хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн асуудлаар докторын (PhD) зэрэг тус тус хамгаалсан. Өмнө нь ЗГХЭГ, ХЭҮК, Австралийн үндэсний их сургуульд ажиллаж байсан шилдэг хуульчдын нэг юм. ХЭҮК-ын гишүүнээр сонгогдох 99.99 хувийн магадлалтай хүмүүсийн нэг.
Нэр дэвшигч Д.Сүнжид
Д.Сүнжид 1997 онд МУИС, 1999 онд МУИС-д Хууль зүйн ухааны магистр, 2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургууль, хууль зүйн ухааны магистр /LL.M/, 2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургууль, хууль зүйн ухааны доктор /Dr.jur/-ын зэргийг тус тус хамгаалсан. Захиргааны эрх зүйн чиглэлээр асар өндөр түвшинд мэргэшсэн монголын толгой хуульчдын нэг. Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. ХЭҮК-ын дараагийн гишүүнээр сонгогдох 99.99 хувийн магадлалтай хүн.
Нэр дэвшигч С.Энхбаяр
Тэрбээр 2000 онд Украйн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын нийтийн эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн. 2018 онд Удирдлагын академид магистрын зэрэг хамгаалсан. УИХ-ын тамгын газар, ШЕЗ, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус ажиллаж байсан туршлагатай. ХЭҮК-ын гишүүнээр сонгогдох магадлалтай.
Нэр дэвшигч Г.Наранбаатар
Тэрбээр 1999 онд ИЗИС-д эрх зүйн баклавр, 2002 онд Батлан хамгаалын их сургуульд хууль зүйн магистр, 2018 онд Хууль зүйн докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь өмгөөлөгч, багш, тэнхимийн эрхлэгч, захирал зэрэг хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласаар ирсэн хүн юм.
Эцэст нь дүгнэж хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр ХЭҮК-ын гишүүдийн жендерийн харьцааг 50/50 байлгах санал гаргасан нь дэмжигдсэн тул сая танилцуулсан долоон хүнээс нэг эрэгтэй нь л хасагдаж, үлдсэн зургаа нь томилогдох юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Shine zaluuchuud amijilt hysye.mongol ulsad anhnii geheer shine medleg turshlagatai zauuchudaas byrdsen baiguullaga bolloo doo.yndsen huuliin ceniig iim ulsuudad urudyyleh yumsan.
Saihan hamt olon Bolohnee.amijilt hysye
Их Засагийн Наранбаатар бол худлаа даа. Оюутнаас мөнгө хурааж дандаа хор найруулж байдгийг багш оюутнууд нь бүгд ярьдаг.
Sunjid doktoriig demjij bn
Хунан бол хуурамч.хуульчдын холбоог дампууруулсан. Гишүүдийн мөнгөөр 2 жил гадаад явж тансагласан. . Хонгилын хуульч.
ҮНЭН ШҮҮ. ХУНАН НЭГ ИХ ОЛИГТОЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ. ШУДАРГА ХҮН ГЭЖ ҮЗЭХЭЭРГҮЙ ХАРАГДДАГ
Энхцэцэг нь төрийн болон иргэний нийгмийн салбарт ажилласан туршлагатай, боловсрол, хэд устай сайн кандидат байна.
Сүнжид маш тохирох нэр дэвшигч. Дэмжиж байна.
Гадинбуугийн Наранбаатар өмгөөлөгч л яг тохирох хүн
Энхбаярыг дэмжиж байна
Сүнжид доктор захиргааны эрх зүйгээр мэргэшсэн мундаг хуульчийн хувьд дэмжиж байна
Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр хүний эрхийг хамгаална гэж тэрбээр үздэг. мэргэжлийн сонсогдож байна Энхцэцгийг дэмжиж байна
Наранбаатар идэвх санаачлагатай, ажлын ур чадвартай, хүний эв олохдоо сайн, нийтэч, сайн удирдагч тул яг тохирно. Дэмжиж байна
сүнжид мундаг юмаа. 99.99
Төрийн чухал салбаруудад олон жил фронт дээр нь ажилласан, олон хууль тогтоомж боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй ажилласан, удирдах арвин туршлагатай жинхэнэ төрийн албаны хүндэ энэ Энхбаяр.
Хунан Сүнжид нарыг дэмжиж байна
Энхцэцэг захирлыг дэмжиж байна
Иргэдийн эрх зүйн хөтөч буланг байнга уншиж зөвлөгөө авдаг шүү Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлыг дэмжиж байна
enkhtsetsgiig demjij bnaaa
Энхцэцэг захиралын дэмжиж байна