СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-09-08

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгыг “шалгана”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга “Талх чихэр”, Баянгол зочид буудал, “Мах-Импекс” тэргүүтэй хэд хэдэн компаниас хувь эзэмшдэг. Тэрбээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр өөрийн орлого ньзургаадахин өсөж, үл хөдлөх хөрөнгө нь 1.3 тэрбумаар үнэлэгдсэн байдаг. Ингэхдээ .

Сонирхолтой нь, Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшлийн "Талх чихэр" тэргүүтэй гурил,талхны үйлдвэрүүдэд шалгалт оруулахаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгджээ. Энэ тухайгаа “Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна.

Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна.

Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ” хэмээн мэдэгджээ. Б.Бат-Эрдэнийн тухайд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон нэгэн. Ажлаа авсан цагаасаа иргэдийн санал, гомдлын дагуу холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ тухай ихэвчлэн цахим орчинд мэдээлж, “цаг”-ийг өнгөрүүлэх болсон түүний хувьд энэ удаад гурил, талхны үйлдвэрийн эзэдтэй төрийн нэрийн өмнөөс уулзах нь. Гагцхүү тэдгээр дунд нь Ерөнхийлөгчийн хамаарал бүхий “Талх чихэр” компани багтсан нь энэ. Б.Бат-Эрдэнэ даргын шалгалтын хариу ямар гарах, үндэслэлгүйгээр үнээ нэмснийг нь тогтоовол, хэрхэн хариуцлага тооцох эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.

Г.Ханд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (29)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үнэ
4 жилийн өмнө
202.126.89.49

Зөв байна зоригтой шалгах хэрэгтэй

Зочин
4 жилийн өмнө
66.181.190.38

За даа маш олон хэрэг гарна даа олон түмэн бүгд мэдэж байгаа. Дөрвөөд алга болчихгүйл бол.

Зочин
4 жилийн өмнө
66.181.190.38

H.Battulgiig shalgah ulsiin uildweruud tumur zamiin 280 say dollar geed uuneesch ih shunaliin herguud bga hujaatai hamgiin ih sulbeetei hun...

Tulgaa
4 жилийн өмнө
202.126.89.190

Mash zuv janhuugiin toir n hureeldeg mah n tolgoitnuudiig ch bas shalgah heregtei

Зочин
4 жилийн өмнө
66.181.179.10

Зөв шд . Жонхуугийн хамааралтай компанууд татвар ерөөсөө бараг төлдөггүй гэдэг юм бна лээ. Махимпекс , Талх чихэр , бас гурилынх гээд... Баянгол зочид буудал, Сингапур ресторанууд гээд бүгдийг шалга!!!!

Зочин
4 жилийн өмнө
64.119.16.118

Сүржигнэлээр дуусахвий бас тодрох санаатай сэргэлэн хүү бна

Монгол иргэн
4 жилийн өмнө
150.129.143.185

МАН-д нэр олж, тушаал ахих гэсэн ХООСОН ПОПРОЛ. МАН-ын угшилтай шатахуун, цахилгаан эрчим хүчний үнийн хөөрөгдлөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож байгааг юу гэж ойлгох вэ... ??? Чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөнөө үгүй хийж СОЦ..., КОММ... изм-д уриалж байгаа Ерөнхий сайдаа шалгах хэрэгтэй...

Зочин
4 жилийн өмнө
31.10.147.118

За солиор ченжүүд гэж мэдхүү?!!! Элбэгдорж шиг эх орноо барж туугаагүй Баттулга ерөнхийлөгч.

Зоч
4 жилийн өмнө
202.9.46.227

Хүрэлсүхийг дуурайсан юу ч чадахгүй ийм балай алдаанууд их боллоо шүү яагаад энэ залуучууд

Иргэн Бат
4 жилийн өмнө
103.229.120.115

Зөв шалгах хэрэгтэй.

Зочин
4 жилийн өмнө
192.82.74.110

Tord box. Xyrandaa geed jaaxan tiim l syrjignesen medleggyi xymyys bgaad bx shig bgaan. Pop um xiigeed ard tymen tolgoigoo ygaalgaad dagaj gyigeed

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.43

Ийм шударга хүн төрд дутагдаж байна шүү. Бүх дарга нар ийм шударга болвол монгол улс хөгжинө шүү дээ.

Иргэн
4 жилийн өмнө
103.57.95.177

Наад Батэрдэнэд тийм зориг зүрх байхгүй, ийм юм бичиж үнхэлцэгийг нь хагалав да, та нар.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.187

Naad eronhiillegch chini huvi ezemshigch bish bugd ooriinh ni yumnuud ard ni ah duu nar ni bii talh boovnii. Hiam mahan buteegdhuunii yniig bainga nemj ard tumnii amidraliig dorduulj bgaa

Зочин
4 жилийн өмнө
124.158.79.14

Хүрэлсүх нохойгоо Еөк рүү тавих уу?

Зочин
4 жилийн өмнө
66.181.183.229

Tsag ni bolhoor Battulga shorondoo ybnaa

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.152

Шалгах л хэрэгтэй татвар ер нь их муу төлдөг гэж дуулсан. Тэр компаниуд нь.

Ганбаа
4 жилийн өмнө
202.9.40.152

Тэр компаниуд нь татвар их муу төлдөг гэсэн шалгах л хэрэгтэй.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.110

Талхыг зөвхөн гурилаар хийж бензинээр тараадаг гэж ойлогдог төртөй ард шүү

Маск
4 жилийн өмнө
202.126.89.229

Хөх инээд хүрчлээ байна.

Зочин
4 жилийн өмнө
43.242.243.206

Сайн шалга. Энэ хүн олон нүүртэй. Эх орныг минь хятадад найр тавьж бгаа хүмүүсийн толгойлогч нь. Маш муухай олон нүүртэй юм

Зочин
4 жилийн өмнө
24.126.107.171

Hurelsuh battylgabugdiig in shalga hurelsuh altan zagsnii emgen

Баагий
4 жилийн өмнө
64.119.21.42

Маш зөв битгий сөгдөөрэй! Ард олон харж бгаа шүү

Зочин
4 жилийн өмнө
192.82.64.204

Баттулга бол мэрэгшсэн хулгайч,

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.229

Шалгах шаардлага байвал Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аль ч үйлдвэр, аж ахуйн газруудыг шалгалт хийж үнэн зөв мэдээлэл ард түмэндээ өгөх нь зүйн хэрэг. Амжилт хүсье .

Бандааш
4 жилийн өмнө
163.172.151.213

ноёноор оролдвол толгойгүй гэж энэ хүүд өөр сэдэв олдсонгүй гэж үү хайран хүүхэд

зочин
4 жилийн өмнө
66.181.188.142

Талх чихэр чинь Төрийнх болоогүй юмуу?Женко чинь ерөнхийлөгч болонгуутаа төрдөө өгнө гэж амлаа биз дээ!

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.54

Айж эмээх юумгүй шалгасан шиг шалгаад хариуцлага тооцох хэрэгтээ

Зочин
4 жилийн өмнө
150.129.142.3

Зөв. Хэн ч байсан шалгах хэрэгтэй, тэдний бүтээгдэхүүний хэмжээ нь багасаад бгаа мөртлөө үнэ нь нэмэгдцэн бна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.