Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 15-нд эхэлнэ. Уг хөтөлбөрийг Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй аж.
Хөтөлбөр 2019-2024 онд хэрэгжих бөгөөд энэ хүрээнд 1000 айлын орон сууц тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Үүнээс энэ онд эхний 100 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.
Тус хөтөлбөрт Баянгол дүүрэгт оршин суудаг:
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг тав тухтай орон сууцаар хангах, амьдралын орчныг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Бүртгэл 2020 оны есдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд үргэлжилэх бөгөөд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Баянгол дүүргийн иргэн та дараах сувгаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
ВЭБ: www.bgd.mn
Фэйсбүүк: @ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР page,
Твиттер: @БАЯНГОЛ ДҮҮРЭГ OFFICIAL
Харилцах утас: 18001222, 11-365574
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.