СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Гангамөрөн: Машиндаа хоол хийж идсэн явдал байхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Иргэн Г.Гангамөрөн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгжрэл дунд хоол хийж, ногоо арилгаж, ажлаа хийж байгаа зурагтай пост оруулсан нь өнөөдөр хүмүүсийн анхаарлын төвд байлаа. Тэгвэл ямар учраас ийм пост оруулсан талаар түүнээс тодрууллаа.

-Тэрхүү зурагтай постыг оруулах болсон зорилго нь юу байсан юм бэ?

Иргэн Г.Гангамөрөн: 

-Улаанбаатар хот маань 1.5 сая хүн амтай, автомашины тоо 700 мянган орчим байна. Тэгэхээр талаас илүү хувь нь автомашинтай зорчиж байна. Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 1975 оныхоороо байгаад байдаг. Хүн ам, автомашины тоо өсөөд байдаг. Нөгөө авто зам маань ачааллаа даахаа байж, түгжрэл үүсэж байгаа юм.

Түгжрэл дунд айл өрхийн эзэгтэй нар хамгийн их цаг заваа өнгөрүүлж байна. Мэдээж эрэгтэй хүмүүс байгаа ч . Үүний өмнө нь ус зайлуулах хоолойн асуудлаар оруулж, шийдлээ хэлчихсэн байсан.

-Таны хувьд автомашин дотроо лууван арилгаж байгаа. Мөн асаагаагүй газан плитка дээр сав тавьчихсан хоол хийж байгаа. Ажлаа хийж байгаа зурагны дор эмэгтэйчүүд тань руу буруутгасан шинжтэй дайрсан байсан. Эмэгтэйчүүдийг муухай харуулахыг зориогүй биз дээ.

. Ер нь бол би ч өөрөө гэрлэн дохио дээр зогсох үеэр нүүрээ буддаг. Энэ түгжрэлд дунд нийт хүн маань үр бүтээлтэй өнгөрүүлэх цагаараа хохирч байгаа нь тэр хүний буруу биш. Асуудал нь төлөвлөлт, хүн амын өсөлт, автомашины тоо зэрэг нөлөөлж байгаа.

Яг үнэндээ автомашин дотроо хоол хийж байгаа зурагт постын агуулга нь эмэгтэй хүн гэртээ хоолоо хийж идээд дуусгамаар хугацааг яг гэртээ харих замдаа өнгөрөөж байна. Түгжрэлгүй гэртээ очдог байсан бол нэг цаг 30 минутад ямар ч гоё хоол хийж болно.

Гэтэл эмэгтэйчүүд түгжрээд гэртээ очсоны дараа ар гэрийнхэн нь яагаад хоолоо хийгээгүй юм бэ хэмээж болохгүй шүү гэж эмэгтэйчүүдийнхээ талд орж пост оруулсан.

Олон судалгаа мэдээллийн дунджийг ашиглан постынхоо тоо мэдээлэлд ашигласан. Миний хувьд анхны мэргэжил маань сэтгүүлч тул эхний эх сурвалжаас илүү дахин өөр эх сурвалжаас лавлаж нэгтгэдэг.

.

-Таны хувьд автозамын түгжрэлийг бууруулахын тулд ямар шийдэл байх ёстой гэж харж байна вэ?

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Дээрээс нь явган хүний болон дугуйн зам талбайг сайжруулах. Олон улсын судалгаагаар нийтийн тээврийг сайжруулж, хөгжүүлж байж авто замын түгжрэлийг бууруулах боломжтой гэж дүгнэсэн байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Umbaa
4 жилийн өмнө
103.229.123.130

Zuv l baina... Uneheer hairan tsag ih aldaj bnaa, zamiin tuvjrel dund!

Зочин
4 жилийн өмнө
192.82.69.237

Мэдрэл авгай эмчид үзүүлэх хэрэгтэй

Ххх
4 жилийн өмнө
66.181.186.82

хэдэн тоогоо зөв цээжлээд дүгнэлтээ зөв гаргачихаачээ. Хаа сайгүй тоо цээжилсэн хүмүүс .Уул нь царайлаг хүүхэн байна

Болдбаатао
4 жилийн өмнө
211.58.15.185

Энэ хэний буруу вэ. Машин авч унасан иргэдийн буруу юу. Эхний ээлжинд 2 машины зай эзэлдэг данхайсан машин унадаг дарга нар нийтийн унаагаараа явцгаачих. Ингээд үлгэрлээд эхлэх хэрэгтэй. Яг ажил цуглах цагаар зам хаагаад л. Харин машинаа унах дуртай бол өглөө 6 аас өмнө ажилдаа ирь үгүй бол нийтийн тээвэртээ суу

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.41

Өөрийгөө олны танил болгох тэнэг арга юм биз!

Зочин
4 жилийн өмнө
202.179.27.188

Мэдрэл нь жаахан сааталтай л нөхөр юм

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.168

olond tanigdah gsn yavuurgui arga bn daa

Zochin
4 жилийн өмнө
202.126.90.63

Эргүүтэхээ болино уу.

мөнхөө
4 жилийн өмнө
202.55.188.92

ингэж түгжрэл шийдэхгүй ээ. Бяцхан бодолтой, хол явахгүй хүүхэн байна. Ёстой гэртээ хоолоо хийгээд сериалаа үзээд сууж байвал таарна.

Zoloo
4 жилийн өмнө
66.181.161.103

Yor ni bol tiim l dee. Tvgjreld aldaj bgaa hugatsaag vr bvteeltei ashiglasan bol hool baitugai l hiine shvv dee

Зочин
4 жилийн өмнө
64.119.27.164

Асуудлыг өөр өнцгөөс харж анхааралын төвд оруулах гэсэн санаа л байна.түүнийг мушгин гуйвуулах ямар ч шаардлага байхгүй шдэ

Gangamurun bi awlaa
4 жилийн өмнө
202.9.46.175

Shn bawahiisaa keksdhimsa

Зочин
4 жилийн өмнө
192.82.76.42

Шал тэнэг юм. Тэгээд бас сэтгүүлч байж ингэж сэтгэх гэж хэн тэр агуулгыг ухаж ойлгохов дэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.