Гэр хорооллын хөгжлийн нам орон нутгийн сонгуульд АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Ингэсэнээр улс төрийн дөрөв дэх нам АН-ыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх:
-2020 оны УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Энэ сонгуульд ардчиллын үнэ цэнийг бэхжүүлэх, хадгалахад хувь нэмрээ оруулахын тулд Ардчисан намыг дэмжиж ажиллах хүсэлтээ өгсөн ч тухайн үеийн АН-ын удирдлагууд бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин энэ удаа орон нутгийн сонгуульд дахин АН-ыг дэмжиж ажиллах хүсэлтээ Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваад өгч байна. Бид хувийн эрх ашгаа хойш тавьж АН-ын үйл хэргийг дэмжин хамтдаа ялна гэдэгт итгэж байна.
Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг ард түмний сонголтыг хулгайлсан УИХ-ын сонгууль шиг болгох юм бол Октъябрийн хувьсгал болно. Тиймээс бусад нам эвслүүд ч нэгдээсэй, энэ сонгуулийг булхай луйваргүй болгоосой гэж хүсэж байна.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Л.Пүрэвдаваа: Гэр хорооллын хөгжлийн намаас урилга ирүүлж, манай намтай нэгдэж орон нутгийн сонгуульд оролцох болсноо өнөөдөр өглөө надад хэлсэн. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд "Гэр хорооллын хөгжлийн нам" тусдаа нэр дэвшигчдээ дэвшүүлэхгүй, АН-ыг дэмжиж оролцох болсон юм байна.
Улаанбаатар хотын нэг сая 300 орчим мянган иргэний 200 орчим мянган өрх, 700 орчим мянган иргэн гэр хороололд амьдарч байна. Тэдний өмнө тулгамдаж буй асуудалд Ардчилсан нам онцгой анхаарч ажиллана, мөрийн хөтөлбөртөө ч тусгасан.
Орлогын хүртээмжгүй байдлаас үүдсэн тэгш бус байдлыг арилгахын төлөө бид ажиллана. АН олонхи болвол "Гэр хорооллын хөгжлийн нам"-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг өөрийн намын хөтөлбөртэй нийцүүлж, асуудлыг хамтарч шийдээд явна.
Одоогоор улс төрийн 14 нам орон нутгийн сонгуульд оролцохоор хүсэлтээ СЕХ-нд өгсөн. МАХН, Шинэ намууд нийслэлийн түвшинд Ардчилсан намтай хамтарч оролцохоор болж санамж бичигт гарын үсгээ зурсан. "Гэр хорооллын хөгжлийн нам" мөн манай намыг дэмжихээр боллоо. Нэмээд бие даагчид маань манай намыг дэмжиж оролцож магадгүй байгаа. Хэлэлцээрийн шатандаа яваа. Улаанбаатар хотод өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 65 бие даагч нэр дэвшиж нийт сонгогчдын 10 хувийн саналыг авсан. Энэ удаад 67 бие даагч нар дэвшихээр СЕХ-нд мэдүүлсэн байгаа юм билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
5гишүүн эдгээр намуудад бии болов уу ниилээд хүн намд үл хүрнэ