ХБНГУ-ын Солинген хотод бага насны таван хүүхдээ хороосон эмэгтэй галт тэрэгний урдуур орж амиа егүүтгэхийг оролдож хүнд бэртсэн хэрэг гарчээ.
Орон нутгийн цагаар пүрэв гарагт 13:45 минутын үед орон сууцны гуравдугаар давхраас хүүхдүүдийн эмээ цогцоснуудыг олжээ. Ой хагастай, хоёр болон гурван настай охид, зургаа болон найман настай хөвгүүд нас барсан байдалтай олдсон байна.
Цагдаа нар хүүхдүүдийн ээжийг уг хэрэгт буруутай хэмээн сэжиглэж байгаа бөгөөд 27 настай эмэгтэй Дюссельдорф зогсоол дээр галт тэрэгний урдуур үсэрч хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ. Эмэгтэйн зургаа дахь хүүхэд 11 сартай хүү гэр бүлийн бусад гишүүд дээр асран халамжлуулж байсан тул эсэн мэнд үлдсэн тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бурхан минь ямар муухай хэрэг бэ арайчдээ
Ийм эх байснаас үхсэн нь дээр ш дээ.