Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т орших Давааны-Ар багийн Хошгойт гэдэг газар тус багийн Засаг дарга Г-д наймдугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар очоод наймдугаар сарын 31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явжээ.
Явах замдаа “Бозоот“ гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 30 км-т эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар есдүгээр сарын 02-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус багийн “Бозоот” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 20 км-т, сураггүй болсон газарт 45 км-ын радист эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bermudiin gurwaljind tohiolddog shig ym boljee.oldoosoidoo hoorhii
машины жолооч молооч цуг явсан хүн тэр дор н хойноос хараад хайгаагүй юмуу хайшаан аймаар юмаа нисдэг таваг гэж юм ирээд авцан юмуу
машины жолооч молооч цуг явсан хүн тэр дор н хойноос хараад хайгаагүй юмуу хайшаан аймаар юмаа нисдэг таваг гэж юм ирээд авцан юмуу
ymar aimar ym be hoorhii mine oldosoi
hunii naimaand yvchjee huurhii zasag dargiig shalgah heregtei gj bodoj bna
ямар гэгч сонин юм бэ.
ymar aimar yum been
Hamt ybsan ezen n bna shde ter b gedeg hunees sain asuugaad bhad ilerne de yagaad hamt ybchaad alga bolchdin