"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн мөнгийг иргэдийн арилжааны банкны данс руу өнөөдрөөс шилжүүлж эхлэхээр болсон тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
"Эрдэнэс Таван Толгой" ХК-аас 2512768 иргэн, 486 аж ахуйн нэгжийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлээд байгаа билээ.
Ингээд “Эрдэнэс Таван Толгой” ХХК 2020 оны тавдугаар сарын 5-нд 60 тэрбум төгрөг, 2020 оны наймдугаар сарын 6-нд 40 тэрбум, 2020 оны наймдугаар сарын 25-нд 79.8 тэрбум төгрөгийг манай төвд төвлөрүүлснээр иргэдийн ногдол ашгийг хуваарилах ажил эхэлж байна.
Өнөөдрийн байдлаар 1 сая 883 мянган иргэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны данстай. Иргэдийн хувьд өмнө хувьцааны данс нээлгэх үеэрээ өөрийн эзэмшлийн арилжааны банкны дансаа бичиж өгсөн ч зарим тохиолдолд ашиглахгүй удсан, данс нь хаагдсан гэх мэт тохиолдол байгаа тул иргэдийг үнэт цааны компаниуддаа хандан банкны дансаа баталгаажуулахыг зөвлөсөн. Ингээд 1 сая 178 мянган иргэний арилжааны банкны дансны мэдээлэл Үнэт цаасны компаниудаас хүлээж авсан. Ингээд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Хаан банктай мэдээлэл солилцох гэрээний дагуу яг баталгаатай данс мөн эсэхийг шалгасан.
Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулалт хийснээр 857,491 иргэний 1,072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүллээ.
Иргэн та хувьцааны дансаа нээлгэсэн ч таны мөнгө ороогүй бол тухайн Үнэт цаасны компанидаа хандан банкны дансаа баталгаажуулах хэрэгтэй гэдгийг дахин зөвлөмөөр байна.
1,072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Жишээ нь та 1,072 хувьцаагаа ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.
Хэрвээ та www.mcsd.mn сайт болон 158989 дугаар руу мессеж илгээн 1,072 хувьцаагаа шалгахад хувьцааны тоо дутуу байвал дараах байдлаар хишиг хувь хүртсэн байх нь.
Зарим иргэдийн хувьд хувьцааны дансаа нээлгэх боломжгүй байгаа эдгээр иргэдээс И-баримтаараа дамжуулан ногдол ашгаа авах эсэхийг асуухаар болсон. Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй. Үүнээс өмнө төрсөн хүүхдүүд дансаа нээлгээгүй хүүхдийн мөнгө олгодог данс руу нь хийхээс гадна эцэг, эх нь данс нээлгэж болно.
Хувьцааны тоо ширхэг зөрүүтэй болон эргэлзээтэй зүйл байвал Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1800-1220 утсаар лавлана уу.
-Хувьцааны тоо ширхэг яагаад зөрүүтэй байна вэ?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Khubitsaanii.dansaa. neelgej.medekhgui bna emee.nl oyutan zeeteigee.baidag0
Ганхуягын нээгдээгүй байна
нас барсан иргэдийн хувьцаагяах вн
Данс Nadaa heden huwitsaa bn Ebarimtaar oroh boloh bolov u medeelel ugnu vv bayrlalaa
Xvvxdiinx eejiin dansaar orno bizfee
Хаанаас лавлах вэ
Дансаа яаж шалгах бэ
yaj batalgaajuulah we
dansaa nelgsench orhgui bna yhuu
ulga
ebarimtaaraa hzee orh we ajiln odr gesn
Masdag iin lawlah utas b.na uu
Darkhan brokert danstai bna gesen murtluu mungu ni orohgui. utasaar broker ruu utasdahaar utsaa avahgui bna
Orohgvi bna yah be
Hvvhdiin huwtsaa yasan yum boloo
xuuxdiix xuuxdiin mungu awdag dansruu orxuu
Hvvhdiin huwtsaa yasan yum boloo
Hvvhdiinh yamar.dans ruu oroh we
Yaagad dansruu orohgvi bna
Huwitsaga yaaj shagahu FESTEER
Мөнгө ороогйи
Эрдэнэочирын Ганхуягын данс нээгдээгүй байна овог нь зөрцөн болуу шүүж өгөх боломж байнауу
Дансаа яөж шалгах ьэ
Дансаа яаж шалгах вэ
Дансаа яаж шалгуулах юэ
mini dansand oroogvil baina
Sanar borokert dans neelgesen oroogui bna utsaa avahgui yum
Бүртгүүлсэн брокэрийн кампани хллбогдохгүй байна яах бэ
хүүхдийн хувьцааны мөнгө орж ирэхгүй байна
Hvvhdiin dans neegdsen yaj batalgaajuulah we
Hvvhdiin dans neegdsen yaj batalgaajuulah we
Xvvxdiix uagaad oroxgvi bga yum bee bvx dans ntrni batalgaatai baixad.
Xywtsa orogvi bna
Регистерээ солиулсан хүн яаж авах вэ
Сайн байна уу 2р хүүхдийнхээ дансыг өөрийн данстай холбсон хүүхэдийн мөнгө авдаг дансруу 2011.оны хүүхэдийх маань орсон байна 2006.оны хүүхэдийх орхгүй байхын мөн Хасбанк орохгүй байх юм аа
Lavlahaas msjnii hariuud: ta Mergensanaa brokert danstai bna gej yum?ug ni Bats d byrtgyylsen yum.ali ni ch utas ni bolohgyi yaana vee??iim yum bolson hun bnuu???
Huwitsaanii dansaa solix gesiin neelegsen dans haagdsan ashiglahgvi bga ashiglaj bgaa dansaa holbuulax gesiin