Тайланд улсын эзэн хаан Важиралонгкорн жил орчмын өмнө татвар Синенат Вонгважирапакдийг эрхэм дээдэст хүндлэлгүй хандсан хэмээн үзэж цол хэргэмийг нь хурааж авч, албан үүргээс нь түдгэлзүүлээд байсан юм. Тэгвэл хаан халсан татвар эмийнхээ зэрэг дэв, цол хэргэмийг эргүүлэн олгосон тухай орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Синенат нь эзэн хаантай нэр холбогдоод удалгүй хэдхэн сарын дотор цол хэргэм хүртэж зэрэг дэв ахисан боловч 2019 оны аравдугаар сард хураалгасан билээ. Тайландын эзэн хааны ордны эх сурвалж түүнийг хатан хааны байр сууринд санаархсан хэмээн мэдээлж байсан юм. Тэрбээр зуу орчим жилийн түүхэнд анх удаа эзэн хааны гэргий цолыг хүртсэн татвар эм болжээ.
Цол хэргэмээ хураалгасны дараа Синенат олон нийтийн өмнө харагдаагүй бөгөөд хаана байгаа нь ч тодорхойгүй байжээ. 1985 онд төрсөн тэрбээр сувилагчаар ажиллаж байгаад хаан Важиралонгкорнтой дотно харилцаа тогтоожээ. Үүний дараа хааны бие хамгаалагч, нисгэгч, шүхэрчин болж эзэн хааны хамгаалалтын албанд элссэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haanihaa booviig huhuud baijde