Манай улсад амьдарч байгаад өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр нас барсан ОХУ-ын иргэний гэр бүлийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдад болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдад хандаж гомдол гаргажээ.
Учир нь манай хууль сахиулах байгууллага, тэр дундаа Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагчдын хүний эрх зөрчсөн, албан тушаалаараа гадаадын иргэнийг далайлгасан үйлдэлтэй холбоотой гэнэ. ОХУ-ын иргэн амиа алдчихаад байхад таг чимээгүй өнгөрсөн учраас ЭСЯ-ныхан нь анхааралдаа авсан бөгөөд цаашдаа хоёр улсын харилцааны асуудал ч сөхөгдөж болзошгүй талаар гомдол гаргагчид үзэж буй аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тодруулахаар болсон гэх мэдээлэл ч байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхзориг, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар хүний эрх зөрчиж, хуулийн заалтыг хэтрүүлсэн нь ийм гомдол гаргах үндэслэл болжээ.
Амиа алдсан ОХУ-ын иргэн нь манай улсад түр оршин суух визийн хугацаагаа хэтрүүлсэн юм байна. Үүнд нь ГИХГ-ын Хяналт, шалгалтын газрынхан Зөрчлийн тухай хуулийн 16.2-3.3-т заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж.
Гэвч тэрбээр уг шийтгэлийг төлөөгүй учраас дээрх хоёр албан тушаалтан нэг сар буюу 30 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гарган энэ оны зургадугаар сарын 20-нд ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид хүргэжээ. Уг нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” заалт бий бөгөөд түүнд нь хорьж саатуулах тухай заалт байхгүй юм. Тиймээс дээрх хоёр хууль сахиулагч албан тушаалаараа далайлган, Монгол Улсын хуулийг төдийлөн сайн мэдэхгүйг далимдуулан цагдан хорьсон байж болзошгүй нь. Уг нь түүнийг саатуулахын өмнө эрүүл мэндийн байдал муу, уушгиндаа хатгалгаатай байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй юм билээ.
Ингээд албадан саатуулж байтал дээрх хорих ангийнхан хуулийн дагуу ГИХГ-ын дээрх хоёр албан тушаалтан болон холбогдох удирдлага, албадан саатуулах тушаал гаргасан Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнхөд хандан “Саатуулсан хүний эрүүл мэндийн байдал муу байгаа учраас ирж ав” хэмээн мэдэгдэж, долдугаар сарын 10-даар хүлээлгэн өгчээ. Түүнийг хүлээн авсан ГИХГ-ын ажилтнууд хотын төв рүү оруулж ирмэгцээ бичиг баримтыг нь ч өгөлгүй, “Гэр рүүгээ яв” гээд гудамжинд буулгаад орхисон тухай ар гэрийнхэн нь гомдолдоо дурдсан байгаа аж. Ямар ч бичиг баримтгүй хоцорсон ОХУ-ын иргэн энэ хооронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсан агаад Хан-Уул дүүрэг дэх түр оршин сууж байсан гэртээ очоод долоо хоногийн дараа нас барсан гэнэ.
Уг нь хууль, журмаараа бол ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх ёстой атал ГИХГ-ын ажилтнууд гудамжинд орхисон нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй ар гэрийнхэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан гомдолдоо “ГИХГ-ын дээр нэр дурдсан албан тушаалтнууд, тэр дундаа улсын байцаагч Э.Энхзориг харилцааны доголдолтой, п.. гэх мэтээр элдвээр харааж, доромжилж байгаад тухайн иргэнийг саатуулахаар авч явсан” талаар дурдсан гэнэ.
ГИХГ-ын даргаар Н.Ууганбаяр томилогдоод удаагүй, энэ асуудлыг дуулаагүй ч байж магадгүй. Хууль сахиулах байгууллагын эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, цаашид хүний эрхийн мэдрэмжтэй, авлига, хээл хахуулиас ангид ажиллах мэргэшсэн алба хаагчдыг ажиллуулах талаар анхааралдаа авах нь зүйтэй болов уу. ГИХГ-ын газрын төв, орон нутгийн байцаагчидтай холбоотой хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг бус хэрэг олны анхааралд хүрч байсан. Монгол Улсын нүүр царай болж байдаг энэ байгууллагад цэвэрлэгээ хийх цаг ирснийг дээрх гадаадын иргэний амиа алдсан тохиолдол сануулж байгаа юм биш үү. Ер нь төрийн байгууллагад цаашдаа хүний эрхийн мэдрэмжтэй, гадаад, дотоодын, баян, ядуу гэж ялгалгүй хүний эрхийг дээдэлдэг алба хаагчдыг ажиллуулахыг чухалчлах цаг иржээ.
Г.РАВЖАА
"Өнөөдөр" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ГИХГ гэж бөөн авилга.
Оросын оронд хужаа байсан бол эдгээр түшмэлүүд яаж ч чадахгүй л дээ новшнууд
Алдартай хоёр шүү дэ. Дээрх үйлдлийг гаргана гэдэгт эргэлзэх зүйл алга. Ялангуяа Б нь, маш ир хүнд сурталтай, бүдүүлэг амьтан. Хуулийн хариуцдага хүлээлгэх л хэрэгтэй!!!!
хүний эрхийн комисс болон энэ чиглэлээр ажиллаж төсөв төслийн мөнгө авдаг газрууд өөрсдийн хаяг утсаа ил болгоорой.
Монгол улсын хуулийг хүндлэхгүй тэнэг оросыг тэгээд яах юм? Хуулиа хэрэгжүүлсний төлөө алба хаагчдыг шийтгэх юм уу? Монгол улс тусгаар тогтносон өөрийн хуультай улс. Орос байтугай хэн ч монгол улсын хуулийг монголын газар нутагт сахих ёстой. Амиа алдсан харамсалтай
Чи Энхзориг уу? Өөрийгөө өмөөрч бичээд хаха
gutsaa zugeer gadaad haralsan zunduu l humuus baindag , eh orondoo irj chadahgui bhad gadnii uls visanii hungulult uzuuleed bgaa harin ch ene ystoi hun chanargui baliar uuriiguu yu gd bodtson 2 hulgaich we
iimerhuu shunaldaa barigdsan albatuudiig shuud hal shiitge
Hujaa nart bol gölög shuudee hahuuli avaad l hoshnogiin dolooj,shivertei höliin huruug ni höhööd aliigaa aldan shdee manai teneguud...
Dandaa arhichid selenge aimgiinhaa ajilchidaa tsegtselehgui bol dandaa amralt hesej negnee uruu tataj arhichin nuhduud b.na lee shuu
ГИХГ ынхан аягүй их зантай сонин харьцаатай хүмүүс бдагийн бна лээ. Хүний юм хөөцөлдөөд 10 аад өдөр гүйсэн. Харин эдгээр өдрүүдэд Голын цонхонд сууж өндөр цагаан залуу найрсаг харьцаж бүгдийг залхалгүй нэг нэггүй тайлбарлан өгсөнөөр учир нь олдож ажил маань бүтсэн. Эс бөгөөс бүр залхаад 5 цаасны хахуулийн өгөөд хурдан яс салья л гэж бодогддийн бна лээ. Тэр өндөр найрсаг харьцаатай цагаан залуу шиг ажилчид төрийн бгууллагад их бдаг болоосой
Авилгалд идэгдчихсэн балиар юмнууд байдаг юм бна лээ. Хэдэн төгрөг салгах гээд л байн байн буцаагаад биеэрээ манай өрөөнд ирж уулз гээд хуцаад байдаг юм бна лээ. Наранмандах гэж нөхрийг ажлаас нь чөлөөлж АТГ шалгаач
Авилгалд идэгдчихсэн балиар юмнууд байдаг юм бна лээ. Хэдэн төгрөг салгах гээд л байн байн буцаагаад биеэрээ манай өрөөнд ирж уулз гээд хуцаад байдаг юм бна лээ. Наранмандах гэж нөхрийг ажлаас нь чөлөөлж АТГ шалгаач
ГИХГ ажилчид нь бүгд авилгалч нар ар өврийн хаалгаар орсон боловсроггүй төрийн нэр гутаасан бүдүүлэг нөхдүүдээр хүрээлүүлсэн газар ажилаа мэдэхгүй баахан хоосон толгойнууд ш дээ
Аль ч орны ГИХГ монгол улс шиг авилгалд автдаггүй АТГ шалгах хэрэгтэй
ГИХГ ханг бүгд нь шалгах хэрэгтэй
Бөөн хар авилгагч нар сууж байдаг бшгд
Энэ байгууллагын ажилчид их л баян болоод байдаг юм.
Төгссөн сургууль соел нь шалгах хэрэгтэ ш дээ ГИХГ бүгд болвсролгүй нь илт харьцаанаасаа мэдэгддэг авилгал өгөхгүй бол хүнтэй харьцдаггүй юм байна лээ шүү их зантай
ГИХГ зан харьцааны сургалт энэ тэр заалгаагүй хүмүүс цуглуулсан газар байдаг шиг санаглсан шүү
ГИХГ хуулийн хариуцлага хүлээлгэ
Мөнгө өгөхгүй бол ам нь ангайж хариулт өгдггүй хүмүүс байна лээ
Нэг үеэ бодвол харьцаа хандлага нь өөр болсон энэ байгууллага. Эрэгтэй ажилчид бол харьцаа хандлага мэдлэг сайтай харин эмэгтэй ажилчид тэр тусмаа ёстой тэнэг ааштай хүн юм асуухаар дуграхгүй ёстой алгадахд авмаар өөрсийгөө ажил хийж байгаагаа мэддэггүй юм шиг байгаан. нэг бол толгой нь хүрдэггүй байх. эрчүүд нь бол мугдаг шүү
Ymarch gadaad hvn mongol ulsad bgal bol mongoliin huuliig dagaj mordoh estoi Mongoliin huuliig doromjilj baihad ajilaa hiisen hvnvvsiig muuldag n mongolchuudiin tamiin togoonii vlger vm da vm l bol gadaad hvn sain gedeg teneg sergehvigeer handaj ajilaa sain hiij baigaa toriin alban haagchidaa doromjildag zangaa bolimoor vm
Xvn gvtgex xyylitai shvv
Xvn gvtgex ch xyylitai shvv
Xvn gvtgex ch xyylitai shvv
Мөнгө авсан хүмүүстээ юу ч хэлж хуулийн асуудлаа ярьж чадахгүй байж. Хоосон боломжгүй гадаадуудад улсынхаа нүүрийг шившгээр булж байх юмдаа
Мөрөнгийн нохойнууд