Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнйи ачаалал эрс нэмэгджээ. Тиймээс бид ТЦА-аас замын нөхцөл байдлын талаар тодруулга авлаа.
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор орон нутгаас ирэх тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж 100 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөн дээр нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод өдөр бүр 400 орчим мянган тээврийн хэрэгсэл идэвхитэй хөдөлгөөнд оролцдог бол энэ тоо 500 мянга гаруй болж нэмэгджээ. Тэр дундаа томоохон зах, худалдааны төвүүдийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.
Тиймээс жолооч нар Ubtraffic.mn зэрэг цахим аппликейшнийг ашиглаад цаг агаарын нөхцөл байдал, эвдрэл гэмтэл ихтэй замын мэдээлэл зэргийг авч хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.
Мөн ойрын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орж, зам дээр их хэмжээний ус, шалбааг тогтсон байгаа тул жолооч нар замын хөдөлгөнөдөө соёлтой оролцож явган зорчигдоо хүндэтгэж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.