Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин сууж байсан иргэн Ж.М гэдэг эмэгтэй 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй болсон тухай охин нь мөн оны арваннэгдүгээр сарын 3-нд цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Үүний дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа, мөрдлөг тасралтгүй зохион явуулсны дүнд түүнийг бусдад хорлогдсон болохыг долоон жилийн дараа тогтоосон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэргийн талаар мэдээлэл хүргэхэд,
Хохирогчийг 1968 онд төрсөн, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Ц.Г хөнөөсөн болохыг цагдаагийнхан тогтоож, 2020 оны наймдугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Ц.Г нь 2013 оны аравдугаар сарын 31-нд иргэн Ж.М-тэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караоке бааранд танилцаж, улмаар гэртээ дагуулан очжээ. Улмаар маргалдан Ж.М-ийг зодож, хөнөөгөөд, цогцсыг нь хашаандаа байдаг гүний худагт хийж, булан, уг худгаа дахин ашиглах боломжгүй болгосон байна.
Түүгээр ч зогсохгүй ул мөрөө баллахын тулд хашаагаа зарж нүүн, өөрийнхөө нэрийг Ж болгон өөрчилж гэмт үйлдлээ нуун дарагдуулсныг долоон жилийн дараа Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
kino shig yum bolson yum bish vv ain tegtel belen alchihsan hun bgaad bhad manaihan barij chaddaggui yum bnlee shdee
Энэ яаж илэрсэн юм бол тэрыг нь мэдмээр байна
Ямарч камерын бичлэг нтр байхгүй бүхэл бүтэн 7 жил хайж байгаа юм уу
Тэр хашаанд нь газар ухаж бгаад л олоо биз. Нээх илрүүлэхсээд байсан юм мэдэгдэхгүй л бна
Ooroo am aldsan gesen shd
7 жил тасралтгүй хайсний эцэст оллоо ч гэх шиг хуцаж өгөхиймаа тэр айл нь газраа ухаж бгаа л олоо биз
Мэдээж айл нь худагыг сэргээх гэж ухаад л олсон бнадаг
Мэдээж тэр айл худаг ухаж бгаад олжээ