СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Батцогт: Нийслэлийн дарга нар сүүлийн 4 жилийн хугацаанд 1,8 тэрбумын бензиний зардал төсөвлөөд үрээд дуусгажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гэвч "Аз жаргалтай хот"-ын индекс тодорхойлох нэрээр жил бүр тэрбум төгрөг, нийслэлийн удирдлагуудын аютомашины шатахууны зардалд жил бүр 450-500 сая төгрөг гэх мэтээр маш үрлэгэн зардлуудыг төсөвлөсөөр байна. Энэ талаар НИТХ дахь сөрөг хүчний төлөөлөгч Т.Батцогтын ярьсныг хүргэж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

2020 оны төсөв... Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, сүүлийн 4 жилийн хугацаанд 12 тэрбум төгрөгийг зөвхөн ийм арга хэмжээнд зарцуулахаар төсвөө батлаад, үрээд дуусгасан байна.

Жил болгон “Аз жаргалтай хот”... 2016 онд МАН “Улаанбаатар хотыг Аз жаргалтай хот болгоно” гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд ялсан. Сүүлийн 4 жилийн хугацаанд 4 тэрбум төгрөг тавьчихсан явж байна. Энэ мэтчилэн маш олон тэвчиж болох, хэмнэж болох зардлууд байгаа юм.

Дээрээс нь сүүлийн үед дарга нарын тансаглал хэрээс хэтэрлээ. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байна гэж улс даяараа яриад байгаа юм. Гэтэл эсэргээрээ

Зөвхөн дарга нарт зориулсан нийслэлийн төсөв байна.

2016-2020 онд хоёрхон нийслэлийн харьяа байгууллага буюу НЗДТГ, НИТХ дарга нарт зориулсан автомашины бензиний зардалд жилд 450-500 сая төгрөг зарцуулж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд дарга нарт зориулсан бензиний зардал тэрбум 800 сая болчихсон байна.

Энэ арай хэтэрсэн асуудал... Энэ асуудлуудыг өнөөдөр Нийслэл дэх АН-ын бүлэг тооцоо судалгаатайгаар та бүхэнд танилцуулж байгаа юм.

Мэдээж жил болгон төсөв батлагддаг. Батлагдаж байгаа төсөв болгон дээр  энэ зардлуудыг танаачээ, хасаачээ гэдэг саналыг тавьдаг. Харамсалтай нь МАН олонхиороо хүч түрэн энэ зардлуудыг, үргүй зардлуудыг баталж өнөөдрийн эдийн засгийн, нийгмийн хүнд байдалд оруулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.