СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: М.Тулгат: Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 60 мянган хүүхдийн цаана 40 мянган эцэг эх ажил хийх боломжгүй болох нь

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн газраас иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөхөд чөдөр тушаа болсон шийдвэрийг гаргаж, хүүхэд багачуудын сурч мэдэх эрхэд халдаж байгааг эсэргүүцэж НИТХ-ын АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат:

-Боловсролын талаар баримтлах бодлогод зааснаар боловсрол тэгш хүртээмжтэй байх ёстой. Гэтэл эрх баригчид, салбарын яамнаас 2 настай 33650 хүүхдийг огт цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Өнөөдөр нийслэлд төрийн өмчийн 241, хувийн өмчийн 434, нийт 675 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 1 хүүхдэд ногдох талбай 1-1,5 м2 байхаар тооцож, 1 бүлэгт 20-25 хүүхэд авахаар болсон. Энэ шийдвэрийн улмаас болж, өрхийн орлого нь буурахаар харагдаж байна.

Ингэснээр .

Тиймээс НИТХ-ын АН-ын бүлгээс

1. Эдгээр 40832 өрхийн эцэг эхийг ажиллах нөхцөл боломжоор хангах,
2. 2 настай 33650 хүүхдийг хувийн цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг олгох,
3. Хүүхэд харах үйлчилгээг дэмжиж ажиллахыг эрх баригч намаас шаардаж байна.

Эдгээр шаардлагыг ажил болгохын тулд шийдэл, гарцуудыг мөн гаргажээ.

Тухайлбал:

1. Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулах,
2. Хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоог бүрэн ашиглаж, хувьсах зардал болон хоолны мөнгийг орон нутгийн төсвөөс олгох,
3. Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Судалгаагаар, өнгөрсөн хичээлийн жилд Улаанбаатар хотод хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 180 байгууллагад 1900 хүүхэд хамрагдсан байна. Эдгээр хүүхдэд ногдох хувьсах зардал нь сарын 123000 төгрөг байсан бөгөөд улсын төсвөөс 2,5 тэрбум төгрөгийг гаргаж байжээ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний төсвийн тоог нэмэгдүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй нийт хүүхдийн 20-50 хувийг хамруулахад улсаас 6.1-15.06 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.

Энэ ажилд шаардагдах төсвийг НИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд 3.2.1-д заагдсан ажил болох “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-д тусгасан 3 тэрбум төгрөг гэх мэт хэмнэж болох, үр ашиггүй зардлуудаас шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломжтой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлснээр 2448-6120 ажлын байр шинээр бий болох боломжтой.

Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэхэд гарч болох дараах эрсдэлийг тооцолгүйгээр гаргасан гэж үзжээ.

3 өдөр танхимаар, 2 өдөр цахимаар хичээллэх нь:

1. Сурагчдын халууныг үзэх процесс, орох, гарах хөдөлгөөний зохицуулалт,
2. Ариутгалтай холбоотой санхүүжилт байхгүй (Засварын 1 сая төгрөгийг танасан),
3. 1-5 дугаар ангийн сурагчдын хичээллэх цаг богино болсноор эцэг эхийн аль нэг нь мөн ажиллах боломжгүй болох, хүүхдэд тавигдах хараа хяналт сулрах,
4. Ахуйн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгдэх аюултай байна.

Тухайлбал:

Хүүхэд, багачуудыг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулж чадаагүйн улмаас ахуйн осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Энэ оны эхний 7 сарын байдлаар 623 хүүхэд түлэгдэж, 304 хүүхэд зам тээврийн ослын улмаас ГССҮТ-д иржээ. ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар 67694 хүн үйлчлүүлсний 7768 нь 2-5 насны хүүхэд байна.

Тиймээс НИТХ-ын АН-ын бүлгээс

1. Улсын ЕБС-иудын ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын санхүүжилт, хөрөнгийг шийдэх,
2. Өдөр өнжүүлэх төвийн хууль, эрх зүйн орчныг шинээр бий болгох, өдөр өнжүүлэх төвийн хувьсах зардлыг шийдвэрлэх боломжтой.
Нийслэлд өнгөрсөн оны байдлаар 227 өдөр өнжүүлэх төв ажиллаж 4540 хүүхэд хамрагдсан байна. Өдөр өнжүүлэх төвүүдийн тоог нэмэгдүүлж сурагчдын 10-30 хувийг хамруулахад 8,8-26.6 тэрбум төгрөг шаардлагатай байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт

-Эдгээр шаардлагыг хэрэгжүүлэхэд мөн НИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, үр ашиггүй зардлыг тэвчин, хөрөнгө босгож болохоор харагдаж байна.

Эрх баригч нам “Аз жаргалтай Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөр дэвшүүлж “Жаргалтай үрс” төсөлд 50 сургууль барьж, бүх хороонд цэцэрлэг бий болгож хамрагдах төвшинг 85%-д хүргэнэ, сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлнэ гэж амласан ч одоо цэцэрлэггүй 16 хороо, сургуульгүй 31 хороог хойш нь тавьж 100 тэрбумаар хотын захиргааны байшинг яаравчлан барилаа.

НИТХ-ын тээврийн зардалд гэхэд л 1,8 тэрбум төгрөг үргүй зарцуулжээ.
Мөн Нийслэлийн 2020 оны төсөвт байгаа Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болоход 3 тэрбум төгрөгийг 9 дүүргийн 24 талбайд орон нутгийн сонгуульд 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.