Эрүүгийн цагдаагийн албанаас 2013 онд сураггүй алга болсон иргэнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух “М” нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйггүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөг “Г” гэгч нь хохирогч “М” тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироон, цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.