Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр /2020-08-25/ гарсан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа
ХНХ-ын сайд А.Ариунзаяа:
-Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт бид "Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээг цахиимжуулах хөтөлбөр"-өө дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр, нийгмийн халамжийн 12 үйлчилгээнд 1,5 сая хүн хамрагддаг. Түүний дөрвөн үйлчилгээг цахимаар авах боломжийг өнөөдрөөс бүрдүүлж байна. Иргэд Ехаламж болон Ебаримт аппликейшн ашиглаад халамж, тэтгэмжийн мөнгөө цахимаар авч болно. Цаашид үлдсэн найман үйлчилгээг нэн даруй цахимжуулна.
Ингэснээр банкууд дээр ирэх ачаалал, дараалал буурч байна. Цаашид зөвхөн цахимаар халамжийн мөнгийг олгодог болно.
Өнөөдрөөс эхлээд Насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, одонтой ээжийн тэтгэмж зэргийг цахим системээр авч болно.
Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн халамжийн мөнгийг өнгөрсөн жил 81,6 мянган хүн, одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг 223,2 мянган эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг 212,462 хүн, насны хишгийг 138,383 ахмад авчээ. Эдгээр иргэд банк явж, халамжийн газар очихгүйгээр шууд дансаараа төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна гэсэн үг.
-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг эрсдэлтэй газар байршуулсан асуудал бий. Цаашид хэрхэх вэ?
-Хувийн тэтгэврийн тухай хуулийг Н.Учрал нарын гишүүд санаачилсан. Мөн яамны зүгээс нийгмийн даатгалын шинэчлэлийн хуулиудыг намрын чуулганд өргөн барихад бэлэн болсон. Ингэснээр сайн дураараа нийгмийн даатгалд хамрагдаж байгаа хүмүүст хувийн тэтгэврийн санд хамрагдах боломж нээгдэж байна. Мөн одоо байгаа албан журмын нийгмийн даатгалын үлдэгдлийн менежментийг сайжруулах шаардлагатай. Одоогийн байдлаар гурван төрлөөр зарцуулах боломжтой.
Банкуудад байршуулах, Засгийн газрын бонд худалдаж авах, Монгол банкны үнэт цаасанд хөрөнгө оруулах. Цаашдаа энэ менежментээ илүү сайжруулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bi n neelgvvlsen chin mesejeer irsen kod ustachihlsa odoo yahuu