СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-20

LIVE: Ч.Хүрэлбаатар: Бид клуб ч байна уу, бассейн ч байна уу шаардлагатай обьектуудаа барина

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын төсвийн алдагдал 3.8 их наядад хүрч, төсвийн тодотголыг УИХ-ын ээжит бус чуулганаар хэлэлцэж байна.

. Гэвч шаардлагагүй хөрөнгө оруулалт, үрлэгэн зардлуудаа танахгүй байна гэх шүүмжлэл гарч байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Ямар шалгуураар төсвийг танаж, хассан юм бэ?

-Ерөөсөө л гэрээ байгуулаагүй гэдэг ганц шалгуураар л танасан. Бодитоор хэрэгжих боломжгүй гэж үзсэн төсөл, арга хэмжээний төсвүүдийг хассан.

-Боловсролын зээлийн сангийн санхүүжилтыг танасан уу, бүр хассан уу?

-Тодорхой хэмжээнд багасгасан. Яагаад гэвэл энэ жил бараг хичээл орсонгүй шүү дээ. 

-Зарим сумдад бассейн барих төсөв хэвээрээ байна. Энэ шаардлагатай хөрөнгө оруулалт мөн үү?

-Бассейн байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Нэг өрөөсгөл ойлголт байна. Нэг газар бүтээн байгуулалт хийхийн тулд нөгөөг нь үгүйсгэдэг. Энэ буруу.  Бид шаардлагатай обьектуудаа бариад л явна. Тухайн бүс нутгийнхаа онцлогоос шалтгаалаад нэг газар нь сургууль, нөгөө газар нь эмнэлэг чухал байж болно. Тэгэхээр бүгдийг нь эрэмбэлээд хийгээд явах ёстой.

-Танах ёстой зардлуудаа танасангүй гэж шүүмжлээд байна. Тухайлбал, музейнүүдийг, Төв номын санг нураах зардлууд хэвээрээ л байна?

-Бид төсвийн ерөнхийлөн захирагч нараас 118 тэрбумыг танасан. Сургалт зохион байгуулах, засвар хийх, томилолтууд гэх мэтийн...Ер нь соёлын салбарт хийгдэх арга хэмжээнүүдээ хийх учиртай. Их засвар хийгдэх ажлууд хийгдээд явах ёстой.

-Төсөв ийм их алдагдалтай үед нэн тэргүүнд хийгдэх ажил мөн үү. Жишээлбэл, сумын төв дээрх соёлын төвийн барилгууд?

-Яагаад сумын төвийн соёлын барилгыг буруу гээд байгааг би ойлгохгүй байна. Хөдөөгийн хүмүүс хүн биш юм уу?

Тодотголоор зардал танах биш харин ч 900 тэрбумаар нэмэгджээ

Төсвийн тодотголоор уг нь хэмнэлт хийх ёстой атал 900 гаруй тэрбумаар нэмж оруулж ирсэн байна л даа?

-Гол зардал нь "хүүхдийн мөнгө". 20 мянган төгрөг байсан мөнгийг 100 мянгаар өсгөөд оруулж ирсэн. Үүнд 800-аад тэрбум төгрөг. Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг хүмүүст олгодог мөнгийг мөн 100 мянгаар нэмсэн. Дээр нь Яах аргагүй коронавирусийн үеийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэхээс өөр арга байхгүй. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтаас 520 тэрбумаар зардлаа танасан. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас 118 тэрбумыг танасан. 

Ч.Хүрэлбаатар: 1072 хувьцааны 100 тэрбум орж ирсэн ч одоо дахиад 97 тэрбум хэрэгтэй

-1072 хувьцааны ногдол ашиг олгох 100 тэрбум төгрөгийг Эрдэнэс тавантолгой компани өнгөрсөн хавар шилжүүлсэн гэсэн мэдээлэл өгөөд байдаг. Яг энэ асуудал яасан юм бол?

-Тийм худлаа мэдээ гаргаад тэрийгээ сэвээд байгаа юм. Анх 60 тэрбум төгрөг ирүүлсэн юм. Татвартайгаа 197 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнээс Эрдэнэс тавантолгой 60 тэрбум төгрөг төлөвлөсөн байгаа юм.  Одоо 100 ороод ирсэн. Ний нуугүй хэлэхэд би та хэдийн хагаст нь өгчихье хагаст нь өгөхгүй болбол аваагүй хүмүүс нь асуудал тавина шүү дээ. Тийм учраас би бүрэн хэмжээгээрээ төвлөрүүл гэдэг шаардлагыг удаа дараа тавиад байгаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.