Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ,Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 19-нд нийтдээ 602 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Үүнд:
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 281 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 17 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 15 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Эдгэрсэн хүмүүсээс 52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.