СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухань хотынхон коронавирусийг “мартжээ“

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хэдхэн сарын өмнө гудамжиндаа ганц машин байхгүй шахам нам гүм байсан Ухань хотынхон энэ зуны хамгийн том задгай шоугаа хийжээ.

Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэндээ хийсэн Мөн зургадугаар сарын сүүлээр нээгдсэн Ухань хотын Маяа усан паркт энэ амралтын өдрөөр 15 мянган хүн цугларсан гэж “Hubei Daily” сонин мэдээллээ.

Энэ үеэр тэд дэлхий дахиныг айлгаж, цаг, минут тутмаар нас барагсдын тоо нэмэгдэж байгаа вирусийг мартсан мэт юунаас ч айхгүйгээр хөгжмийн наадмаа баяр хөөртэйгээр тэмдэглэжээ. 60 сая хүн амтай Хубэй мужийн

Хамгийн сүүлд тавдугаар сарын дундуур орон сууцанд зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн. Гэвч орон нутгийн удирдлагууд ес хоногийн дотор 6.5 сая хүнд шинжилгээ хийж маш түргэн арга хэмжээ авч, тархалтыг зогсоосон хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс олон сар хөл хорионд байсан тус хотын залуус коронавирусийг дарж чадсан баяраа ийн тэмдэглэлээ.

Арванхоёрдугаар сард Ухань хотод анхны тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр сарын 23-нд хөл хорио тогтоосон. Бүх нислэг, галт тэрэг, автобусаа хүртэл зогсоож, олон нийтийн газруудаа бүгдийг нь хаасан. Түүнчлэн иргэдийг хүнсний дэлгүүр орохыг хүртэл хориглож байсан. гэж Хубэй мужийн Эрүүл мэндийн хороо мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.20  ПҮРЭВ № 160 (6385)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Amka Aagii
4 жилийн өмнө
203.91.115.54

Muu omhii hujaa nar yundn bayarldgiin gawya baiguultsan yum shig amitang tvvhiigeern iddeg oron baij burhan bvvr aimar shitgeesed blee

Зочин
4 жилийн өмнө
98.35.222.200

Баяр тэмдэглээд байдаг арилсан дотортой хүмүүс вэ,дэлхий нийтийг үхэл хагацал өнчрөл ядууралд хүргэчихээд гэмшиж,хариуцлага хүлээж суух байтал.Аргагүй л хятад үндэстэн юмдаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.