Эрүүл мэндийн яамны /2020-08-19/ 11:00 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 18-нд нийтдээ 750 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьцын хариу “Сөрөг” гарч, коронавирус илрээгүй. Үүнд:
ХӨСҮТ-өөс өнөөдөр гурван хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. 27,22,31 настай, энхийг сахиулагчид байна.
Ингээд Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 281 иргэн байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 52 хүн, гэрийн ажиглалтад 14 хүн байгаа бол ажиглалт, тандалтын хугацаа дууссан 215 хүн байна.
Одоогоор ХӨСҮТ-д 17 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 15 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүнийх хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 38 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байгаа"гэв.
Мөн тэрбээр "Тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх наймдугаар сарын 19-ний 02:00 цагт амаржиж, 2,800 гр охинтой боллоо" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.