Монголын эрдэмтэд SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээж байна. Судалгааны ажилтай БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн танилцжээ.
Уг судалгааны ажлыг академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нар удирдаж байгаа бөгөөд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн баг хамтарч байгаа юм.
Оношлуурын цомгийг орчин үеийн генийн инженерчлэл, молекул биологи, иммунологийн арга ашиглан богино хугацаанд гарган авчээ.
Оношлуур нь вирусийн халдварын эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг илрүүлэхээс гадна халдварын явцыг хянах, Ковид-19 өвчний эмчилгээний үр дүнг хянах, халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх, хэрэглэхэд хялбар аль ч зэрэглэлийн лабораторид ашиглах боломжтой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
манайх бас вакзин хийж зарвал