Бусад төрлийн вирус, халдварт өвчинтэй харьцуулахад коронавирус маш хурдацтайгаар буюу ердөө найман сарын хугацаанд дэлхий даяар тархаад байгаа юм.
Сиэтл хотын Фред Хатчинсоны хорт хавдрын судалгааны төвийн халдварт өвчин судлалын математик загварчлалын мэргэжилтэн, доктор Жошуа Шиффер халдвар дамжих хамгийн эрсдэлтэй цонх нь маш богино байж магадгүй. Халдвар авснаас хойш коронавирус 1-2 хоногийн хугацаанд маш идэвхтэй буюу цонх үе нь байх магадлалтай гэдгийг онцолжээ. Теннесси их сургуулийн судлаач, халдварт өвчин судлалын доктор Оливия Проспер хэлэхдээ “Коронавирус томуугаас ялгаатайгаас гадна тэсвэртэй гэдэг нь олон судалгаагаар батлагдсан” гэв.
Ерөнхийдөө судлаачид коронавирус ханиадны вирустай харьцуулахад тэсвэртэйгээс гадна халдвар авсан хүн халдвар авснаа ч мэдээгүй байхад хэдийн тархсан байдаг гэдэгт санал нэгдэж байна. Түүнчлэн коронавирусээр дахин халдварлах боломжтойг ДЭМБ одоогоор баттай хэлж чадахгүй гэж тус байгууллагын шинжээч Мария ван Керкхове мэдэгдээд байгаа билээ.
"Зарим оронд коронавирусээр дахин халдварласан тохиолдлууд бүртгэгдээд байгаа. Гэхдээ энэ нь хараахан батлагдаагүй. Учир нь үүнд олон хүчин зүйл хамааралтай. Тухайлбал, тухайн хүнийг ямар шинжилгээнд хамруулсан бэ гэдэг нь чухал. Эерэг гарсан шинжилгээний хариу хэсэг хугацааны дараа сөрөг гарсан атлаа дараа нь дахин эерэг гарах тохиолдлууд байдаг. Энэ нь дахин халдварлаж байна гэсэн үг биш юм. Бас нэг хүчин зүйл нь халдварын дараах дархлааны хариу урвал юм” хэмээн тэрбээр ярьсан юм.
Эх сурвалж: https://www.todayonline.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.