ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Өвөр болон Мөнгөнтайга хошууны бүс нутагт тарваган тахал илэрчээ. Энэ талаар мэдээлсэн Оросын үндэсний "Россия-1" сувгийн сурвалжилгын үеэр тус улсад тархаад буй тарваган тахлыг Монголоос зөөвөрлөгдөж ирсэн байх гэж таамагласан байна.
Тувагийн мэргэжилтнүүд Монгол Улстай хиллэдэг Өвөр хошууны төв Хандгайт тосгоныг халдварын голомт хэмээн тогтоожээ. Тодруулбал, Монгол Улстай хиллэдэг бүс нутагт амьтдын дунд тарваган тахал дэгдсэн гэж үзэж байгаа аж.
Орон нутгаас сурвалжилга хийсэн тус телевизийн сэтгүүлч Далай Монгуш "Тахлын халдвар тээгч нар нь хор хөнөөлгүй мэт харагдах тарвага, зурам зэрэг бөгөөд эдгээрийг Өвөр болон Мөнгөнтайга хошууны нутаг дэвсгэрээс илрүүлсэн. Ан амьтны хувьд хил хязгаар гэж байхгүй. Тэдэнтэй хамт аюулт халдварт өвчин манай улсад нэвтэрчээ" гэсэн юм.
Харин Тувагийн хэрэглэгчийн аюулгүй байдлын хяналтын алба "Роспотребнадзор"-ын хэлтсийн дарга Людмила Салчак "Эдгээр бүс нутгийн ард иргэд тарвага агнах нь элбэг. Тарваганы махыг хоол хүнсэнд хэрэглэх нь маш аюултай, түүхий ч байсан чанасан ч байсан" гэв.
Эх сурвалж: vesti.ru
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орос ах гээд байгаа улсууд манай орны талаар иймэрхүү боддог улс юм байна
Хайртай орос ах чинь ийм л бна ш дээ