ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр " ХӨСҮТ-д одоогоор коронавирусийн халдвартай 28 хүн эмчлэгдэж буй бөгөөд тусгаарлалт, ажиглалт, эмчилгээнд нийт 40 хүн байгаа юм.
Бид өмнө нь ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт элэгний хатууралтай, элэг бөөрний хам дутагдалтай хүн эмчлэгдэж байгаа тухай мэдээлж байсан.
Энэ иргэн 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00 цагт нас барсан харамсалтай явдал боллоо. Тухайн иргэн наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь маш хүнд ирж, ХӨСҮТ-ийн клиникт 11 хоног эмчлэгдэж байгаад амиа алдлаа.
Энэ хүн коронавируст халдвараар бус элэгний хатуурал, элэг бөөрний хам шинж хавсарсан тохиолдлын улмаас нас барлаа. Дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.