СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-08-12

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс өнөөдөр зургаан хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-08-12/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад коронавирусийн 293 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Үүнд,

  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 271 хүний шинжилгээ,
  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ,
  • Замын-Үүдэд тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлагдсан нийт 71 хүний шинжилгээ,
  • Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

. Эдгэрч гарсан иргэд энхийг сахиулагчид мөн долдугаар сарын 29-ний Истанбулын онгоцоор ирсэн иргэд байна.
Монгол улсад батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 269, эмчлэгдэж буй 24 иргэн байна. Эдгэрсэн иргэдийн 50 нь сувилалд, 26 нь гэрт, 193 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.

ХӨСҮТ-д нийт 43 хүн эмчлэгдэж тусгаарлагдаж буй бөгөөд тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.