СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-08-11

А.Амбасэлмаа: 504 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус ИЛРЭЭГҮЙ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-08-11/ 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Монгол улсад коронавирусийн 293 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн салбар лабораториудад наймдугаар сарын 10-нд нийтдээ 504 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц “Сөрөг” гарч коронавирус илрээгүй. Үүнд,

  • Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний шинжилгээ,
  • Эдгэрээд сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймагийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ,
  • Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан нийт 70 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 263 иргэн байна. Эдгэрсэн иргэдийн 44 нь сувилалд, 26 нь гэрт, 193 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан хэвтэж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.