Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Улсын Их Хурлын гишүүн асан Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургадугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Б.Ундармаад холбогдох шүүх хурал долдугаар сарын 28-ны өдрийн 09.00 цагт товлогдсон ч Б.Ундармаа шинэ өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Шүүх хурлыг наймдугаар сарын 10-ны 09:00 цагт хийхээр болжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 12-нд 10.00 цагт болно. Шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.
Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 17-нд 10:00 цагт болохоор тогтжээ. Өнөөдрийн байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт дөрвөн удаа хойшилсон байна.
Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт Сангийн сайд асан Б.Болор болон Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнийг шүүх юм.
Түүнийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн" групп рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.
Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутгаж байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ хэргээр шалгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт зургаан удаа хойшилжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чулуудайн аавынхаа далбаан дор газрын зөвшөөрөл авч өгнө гэж их хэмжээний мөнгө завшсан. Ийм аогаар олон хүнийг хохироосон.
Чулуудайг офшор дансанд мөнгөтэй гэдгийг шударга сэтгүүлч та нарын хүчээр мэдлээ гээд ард түмнээ доромжлоод маасайтал инээж байсан хулгайч даа
Бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Удам угсаагаараа ханаж цаддаггүй шуналын дэв болсон бузрууд. Энэ олон ядарч элгээрээ хэвтсэн ард түмэн., өвдөж зовсон олныг харж өрөвдөх мэлмий нь сохорч зүрх нь чулуужсан новшнууд. Авсандаа авч орох гэдэг юм байхдаа. Эцэг эхийн хийсэн үйлийн үрийг чинь үр хүүхэд үүрнэ гэж мэддэггүй хулгайч нар юмаа.
Саарал жагсаалтаас гарахын тулд анхан шатны шүүхээс шийтгэсэн болоод жагсалтаас гарангуутаа дээд шүүхээр хэрэгсэхгүй болгоро гээд тохирчихсон бишүү??? Харж байгаарай өгч авахаа хүртэл тохисон гэж шивнэлдэнэ 120000 үхэр хулгайлсантай тэнцэх ялд 2 үхэр хулгайлсан ял өгсөнийг ял өгсөн болсон гэхээс өөр уү гэх вэ дээ
Саарал жагсаалтаас гарах болон улс орныхоо эдийн засгийг дээрдүүлэхийн тулд энэ шүүгдэгч баячуудаас луйвардуулсан мөнгөө төр олж авах, бүх хөрөнгийг нь хураах, тэгээд шоронд явуулах ёстой.
Дамба-Очир чи шүү. Очиж жангаа ид
Монгол улс хуультай шүү, луйварчдаа!!! Одоо тарьсан үрээ хураацгаа,,,!!!
Энэ хэргүүдийг яаралтай шийдээд, зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэж хүн ард нэн анхааралтай ажиглаж, хүлээж байна даа.
Ашгүй дээ муусайн үхсэн хувалзнуудыг зайлуулж байвал таарна бүх насаар нь хорьж байж хаширна тэгэхгүй бол новшнууд ирэх жил 100 жил өршөөл гээд л гараад ирнэ дээ харж л байгаарай зарим нь улс төрд дахин шургална халзан баттулга шиг. Энхбаатар шиг төрийн албанд орж генерал цол авчихсан арай дэндүү байгаа юм даа
Шүүх шударга ажлаа хий. Нэр төдий ял өгдгөө боль. Луйварчдын толгойг илж зөөлөн ял өгдөө зогсоо! Илт шударга бус шүүх ажиллаж байна. Дургүй хүрч байна. Ард түмэн нүдтэй шүү !
Shuuh chudarga baij bidnii ireedui gegeerne