Нийтэлсэн:
Т.Сайнбуян
4 жилийн өмнө
ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.
- Канад улсын эрдэмтэд орчны температур болон COVID-19 халдварын тохиолдлын хоорондын хамаарлыг судалжээ. Ингэхдээ Канад улсын дөрвөн мужийг хамарсан 77,700 гаруй хэсэгт COVID-19-ийн орчны шинжилгээ хийсэн байна. .
- COVID-19-ийн онц байдалд иргэд хариу үйлдэл хэрхэн үзүүлэх нь орлогын түвшинээс хамаарч байгаа эсэхийг судлан ажигласан байна. Ингэхдээ гар утасны байршлаар нь тухайн бүсийн хөдөлгөөнийг хэмжиж үзсэн. Ингэхэд. Харин орлогын түвшин багатай хүн амын хөдөлгөөний идэвх цар тахлын өмнө бага байсан бол цар тахлын үед ихэссэн нь ажиглагдсан байна.
Diamond хөлөг дээрх зорчигчид бүгд нэг эх сурвалжаас халдвар авсан
- Коронавируст халдварын цар тахлын үед Япон улсын Diamond хөлөг дээр халдвар авсан зорчигчдын дунд судалгаа явуулжээ. Ингэхдээ шинжилгээнээс нь вирусийн геномын бүх дарааллыг тогтоосон бөгөөд тархалт нь нэг эх сурвалжаас халдварлагдсан болохыг тогтоосон байна.
- .
Судалгаанаас вирусийг дарангуйлдаг 100 молекулыг тодорхойлж тогтоосон. Энэ нь 21 нэр бүхий эм тунгаас хамаарч хариу урвал үзүүлж байсан аж. Уг судалгааны хамгийн гол ч холбогдол нь, энэ молекулуудыг тогтоосноороо COVID-19-ийн эмчилгээнд зориулсан эм бэлдмэлүүдийн эмнэл зүйн үнэлгээнд маш түлхэц болно гэж эрдэмтэд онцолж байна.
- COVID-19-өөр өвчилсөн 94 хүнд халдвар дамжуулах болон халдвар авсан 77 хослолыг илрүүлэн халдварлуулах чадварыг вирусийн ачааллыг богино хугацааны зураглалаар гаргажээ. Үүнд шинж тэмдэг эхлэх үед хоолойн арчдасанд вирус хамгийн өндөр тодорхойлогдсон байна.
Цэвэрлэгээний байгууламжийн 27.6-аас дээш хувьд нь коронавирусийн РНК илэрчээ
- Чех улсын судлаачид COVID-19-ийг үүсгэгч коронавирус нь өвчтөний өтгөнд илэрсэн байж болзошгүй талаар тандалт судалгаа хийжээ. Бохир усны цэвэрлэгээний байгууламжийн 27.6-аас дээш хувьд нь коронавирусийн РНК илэрсэн байна. Уг судалгааны урьдчилсан дүгнэлтээр, хүн ам дахь .
- Өмнөд Солонгос улсад COVID-19 халдварын дэгдэлтээс хойших агаарын бохирдлын өөрчлөлтийг судалжээ. Үйлдвэрлэл болон тээврийн хэрэгслээс улбаатай PM2.5 , PM10 болон нүүрсхүчлийн хийн ялгарал нь дэгдэлтийн дараах үед судалгааны дээж авсан хэсэг бүрд 33-56 хувиар буурсан нь тогтоогджээ.