Завхан аймаг, Дөрвөлжин сумын Таван толгой багийн “Сар хайрхан” гэдэг газарт энэ сарын 5-ны өдрийн 16:00 цагт аянга цахиж, малчин Г-гийн 22 хонь, Д-гийн 46 ямаа аянганд цохиулж хорогдсон байна.
Тэгвэл энэ сарын 6-нд 08:10 цагт Дундговь аймаг, Дэрэн сумын Саруул багийн “Саруул” гэдэг газарт мотоциклоор мал хариулж явсан иргэн Э /41 настай, эрэгтэй/ аянганд цохиулж нас баржээ. Түүнчлэн иргэн Б /38 настай, эмэгтэй/ биеийн байдал нь хүнд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг тус сумын Засаг дарга М Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
Тэгвэл аянга цахилгаанаас хэрхэн өөрийгөө болон бусдыг, эд хөрөнгөө хамгаалах талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хүргэж байна.
- Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.
- Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.
- Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.
- Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энд бас л нөгөө хятад мотоцикл буруутай байх шүү. Хятад мотоциклыг хориглоочээ, төр засаг юу хийгээд байнаа. Монголчуудыг хорлох гээд аянга татдаг юм суулгасан байнаа мотоциклон дотор