Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Монгол Улсын хувьд тусгаарлалтад 273 хүн шинээр орсон бол 520 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2579 хүн тусгаарлах ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 70 хүн хэвтэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд эмч, ажилтнууд 7000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Наймдугаар сарын 5-нд ХӨСҮТ Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 441 хүний шинжилгээг хийлээ. Бүгд СӨРӨГ буюу коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал,
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн бөгөөд тэдний 14 нь энхийг сахиулагч бол хоёр нь долдугаар сарын 6, 15-нд эх орондоо ирсэн иргэд байна.
Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 293 260 нь эдгэрлээ. Эмчлүүлж буй 33 хүний 30-ынх нь биеийн байдалд хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.