СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Содномдорж: Үүрэг нуурт үлэмж биет хоёр удаа үзэгдсэн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, өмгөөлөгч С.Содномдоржтой Увс аймгийн Үүрэг нууранд илэрсэн үл мэдэгдэх үлэмж биетийн талаар ярилцлаа.

Увс аймгийн Үүрэг нуурт та ямар амьтан харсан юм бэ?

-Энэ нь 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр байсан. Би машин байна гэж бодон хэсэг хугацааны дараа дахин хартал машин байхгүй харин усны мандалд завь хөвж буй мэт урт хар зүйл харагдсан. Энэ үед л би уг биетийг яах аргагүй амьтан байна гэдгийг ойлгож камераа авчирч бичлэг хийж эхэлсэн. Анх эргээс ойролцоогоор 250 метрийн зайнаас бичлэг хийж эхэлсэн. Илүү ойртож харахын тулд нуурын эрэг рүү гүйхэд уг амьтан ч нэлээд холдож харанхуй бүрийгээс болж үргэлжлүүлэн бичлэг хийх боломжгүй болсон. Тэгээд хотод ирээд авсан бичлэгээ гавьяат палентологич Дашзэвэг гуайн хүүтэй уулзаж үзүүлсэн юм. Тэрээр гэж ярьсан юм. Мэдээж ганц энэ бичлэгээр эрдэмтэн судлаачдын  сонирхлыг татаж чадахгүй учраас өөрийн харсан зүйлийг дахин харж, амьтныг бүтнээр нь дүрсжүүлэн авч баттай нотлох баримтуудыг цуглуулахын тулд ховор амьтан олж илрүүлэн, судлах, хамгаалах чиглэлээр “Хүй омог” төрийн бус байгууллагыг байгуулан энэ амьтныг судлан, илрүүлэхийг зорин тасралтгүй гурван жил үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэр том амьтан байсан бэ. Ямар учиртай юм бол?

- Эрэг дээр ил харагдсан байдал нь бол нүдэн баримжаагаар том оврын жийпний хэмжээтэй байсан юм. Нарны жаргалтын туяа над руу тусаж байсан учраас уг биет нь бичлэгт хар өнгөтэй үзэгдсэн. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар энэ нууранд хамгийн томдоо тохой гарантай загас л байдаг гэсэн. Үүрэг нууранд загасны нөөц тогтоох зорилгоор хийсэн судалгаагаар ч тийм том хэмжээтэй загас тогтоогүй юм билээ. Тиймээс энэ нь загас байх боломжгүй. Энэ амьтныг харсан гэх иргэд байх ч судалгааны явцад иргэдтэй ярилцлага хийж энэ амьтны талаарх бүх домог түүхийг олж мэдсэн. Хамгийн сонирхолтой нь байна. Энэ дуу гарахад ойролцоох айлын үхрүүд мөөрөлдөн гүйлдэж нуурын захад очин газар малтаж бөөгнөрөхийг харсан хүмүүс нь мөн ярьж байсан.

Та гурван жилийн турш судалгаа хийсэн гэлээ. Судалгааны явцад энэ амьтныг дахин харсан уу? 

-Мэдээж өөрийн нүдээр хараагүй хүмүүс миний харсан зүйлд тэр бүү хэл бичлэгт буусан дүрсэд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч дахин харах хүсэлдээ хөтлөгдөн баг бүрдүүлж тэр оныхоо аравдугаар сараас хойш тасралтгүй, жилийн дөрвөн улиралд Үүрэг нууран дээр ирж ажиглалт, тандалт судалгаа хийсний үр дүнд Энэ боломжийг ашиглан тухай бүрт нь үйл явцыг дүрс бичлэгээр удаа дараа баримтжуулан авч чадсан. Гэхдээ яг өмнөх шигээ бүтэн биеэрээ харагдаагүй ч сэрвээ хэсэг нь усны мандалд давалгаа үүсгэн цухуйж байгаа нь харагдсан. Домог ярианд “Хөх Бух” буюу нуурын эзнийг жаранд нэг удаа ил гарч ирдэг гэх яриа бий. 

Та эрдэмтэн судлаачтай энэ талаар ярил­цаж үзсэн үү. Тэдэн­тэй хамтарч ажиллах талаар ямар бодолтой байна вэ. Соёлын яамтай ч боллоо шүү дээ?

-Би загас судлаач Б.Мэндсайхан гуайтай уулзаж бичлэгээ үзүүлсэн. Тухайн үед их сонирхож байсан. Мэндсайхан гуай өөрөө тэр нууранд гурван удаа очсон юм билээ. Мөн зарим нэг судлаачтай уулзсан. Тэгээд тэдний сонирхлыг татъя гавэл өөрөө эхлээд энэ амьтны бүтэн биеийн дүрсийг бичлэгт буулгах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэвч энэ нь эх газрын амьтадтай адилгүй л дээ. Тиймээс би цаашдынхаа судалгаандаа Монгол эрдэмтэн судлаачид, мэргэжилтэн, залуучуудыг нэгдэж хамтран ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгаа юм.

Саяхан ОХУ-ын зохиолч, олон нийтийн зүтгэлтэн Игорь Гришин Хяргас нуурыг 2010 оноос хойш судлаад одоо үеийн аварга загасны өмнөх төрлийн аварга загас байх магадлал өндөртэй байна гэдгийг сая зарлачихлаа. Нэлээн том хайгуулын баг оруулна, энэ дэлхийг донсолгоно гэсэн мэдээлэл хийсэн. Үүрэг нуур болон Хяргас нуурын хоорондын зай 153 км. Миний бие өөрсдийн судалгаанд үндэслэн гэж үзэж байгаа юм. Бүрэн судалж чадвал дэлхийн хэмжээнд том нээлт болно. Оросын эрдэмтэн манай Хяргас нуурыг судлаад дэлхий нийтэд цацаж байхад манайхан ч гэсэн өөрсдийн баг гаргаад нутаг орноо яагаад судалж болохгүй гэж. Улс эх орныхоо талаар гадаадынхнаас илүү өөрсдөө сайн мэддэг төдийгүй мэдсэн зүйлээ судалж бусдад таниулан, хамгаалж чаддаг байх хэрэгтэй гэж хувьдаа бодож явдаг.

Нэгэнт эхлүүлсэн судалгаагаа орхих бодол байхгүй. Монгол Улсын төр, засаг, эрдэмтэн судлаачид, бусад мэргэжилтэн болон ард иргэддээ хандаж хэлэхэд Увс аймгийн Сагил сумын Үүрэг нууранд эртний галвын үеийн судлагдаагүй үлэмж биет усны амьтан байна. Тиймдээ ч энэ мэдээллийг мэдэх ёстой хүмүүс нь олж хараасай гэж бодсны үндсэн дээр энэ ярилцлагыг өгсөн юм. Хэрэв би шинэ утас бүтээсэн бол миний өмч. Харин байгаль өөрөө бүтээгээд тавьсан энэ амьтан бол бидний том өв. Өв соёлоо бид хайрлан хамгаалах ёстой.   

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (19)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.42

Бичлэгээ тавиач ээ

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

хий юм хараад бөө болох гж байгаан болуу, бурханаар бөөлждөг шиг юм болохын биш биз

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.161

Huur haana baigag um bol

Nutgiin indian
4 жилийн өмнө
202.9.40.155

Ingej hudlaa shaaj yahnav de zaluu hun baij.bi nutgiin hun baa arai chde heden on be ork min

Иргэн
4 жилийн өмнө
111.239.95.28

Бичлэг зураг нотолгоо үзье

zochin
4 жилийн өмнө
203.59.212.89

shaaah yumaaa

zochin
4 жилийн өмнө
202.126.88.164

Eeljit Face-iin shin od uu.. Yadaj bichsen geed bgaa bishlegee tavi

Зочин
4 жилийн өмнө
59.153.113.251

Ydj 1 zrg ymu bchlege havsargasan bvl itgeh blaaa

Zochin
4 жилийн өмнө
66.181.161.105

Baidag bisdaguudaa aliishuu bdag meduu goshnoguudaa

zochin
4 жилийн өмнө
220.82.165.86

nyyrand tegej dyygarfag shywyy bdag yum yg byh yramdaj bgaa yum shig ailiin yhryyd ochij owoorsh gazar maltaj bhiig bol haraagýi dee

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.169

Tөрөөс мөнгө олж идэх гэж байх шиг байна даа. Амьтан судлах нэрээр төслийн мөнгө аваад гадаадруу зугтах биз

Зочин
4 жилийн өмнө
122.201.31.211

Nutgiin himuus bdag yaridag yum bn lee. Tom mur ereg deer garsan bdag gesen

Зочин
4 жилийн өмнө
192.82.67.144

Шумбалт хийж үзвэл яадаг юм бол? Амжилт хүсье, амьдрал баян. Бидний мэдэхгүй маш олон зүйл бий...

ЦАГААН СОЛИОТ
4 жилийн өмнө
202.55.188.91

Архиа бага ууж, Айрагаа тааваараа уу!

Wadaaa
4 жилийн өмнө
202.179.26.54

100 nas hurj bgaa emee maani ingej yaridag bsan ene unenii ortoi sudlalaa geed yahiin tegej lus hilegnuuleed yahav dee burhan mini iim ashig honjoo haigchdiig yaav daa baiz. Ur huuhed udam, sudart chn muu daa.

Зочин
4 жилийн өмнө
192.82.68.134

Тийм л юм бол бичлэгээ тавиач!!!

Зочин
4 жилийн өмнө
103.229.120.63

Маш их анхаарал татаж байна. Болж өгвөл нууц байсан нь дээр байх. Олон түмэнд их дэлгэхгүй байвал зохилтой. Мэдээлэл ихэдвэл алчихаж мэднэ. Хамгаалах ёстой байхаа.

Irgen
4 жилийн өмнө
49.1.193.198

Dashtserengiin oor huvilbar odoo enend n itgej baahan haij mongo ursen ajil bolno doo

Зочин
4 жилийн өмнө
64.119.24.119

Za huuhed bhdaa ber egchiinhee eejees hyrgas uws uureg nuurand tom biytei amitan bdg gj yrij bhiig sonsoj bsn. Barag 30n jiliin omno iim yria sonsoj bailaa.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.