Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-өөс 2020 оны долдугаар сарын 31-нд нийтдээ 306 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүсийн сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Мөн ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна.Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.
Монгол Улсад 291 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 230 иргэн байна. Одоогоор эмчилгээнд 61 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл 58 хөнгөн, гурван хүндэвтэр иргэн байна"гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.