СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгт дөрвөн оюутныг баривчиллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Батлагдаад удаагүй байгаа Хонконг дахь аюулгүй байдлын шинэ хуулийн хүрээнд Хонконгийн цагдаа нар анхны дайчлан баривчлах ажиллагаагаа явуулж, цахим сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн дөрвөн оюутныг салан тусгаарлалтад турхирсан гэсэн зүйл ангиар баривчилжээ.

Ихээхэн хэл ам дагуулж буй Хонконгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах шинэ хуулиар аливаа хорлон сүйтгэх, салан тусгаарлалтад уриалах, гадаадын хүчинтэй үгсэх зэрэг ажиллаагааг шууд гэмт хэрэгт тооцно гэж заасан юм.

Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн шинэ хуулийн хүрээнд өмнө нь жагсаал цуглаанд уриа лоозон барьсан зэрэг шалтгаанаар хэд хэдэн хүнийг саатуулсан ч анхны тусгай ажиллагаа нь дээрх оюутнуудын хэрэг болж байна.

Баривчлагдсан оюутнууд “Studentlocalism” хэмээх залуусын бүлгэмийн гишүүд аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.