СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХДХВ, ДОХ, БЗДХ-ын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнг танилцууллаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

ЭМЯ-наас ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгээс сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний хариу арга хэмжээний тогтвортой байдлыг хангах шилжилтийн үеийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хүрээнд олон улсын Фарос байгууллагын гүйцэтгэсэн өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний урьдчилсан дүнтэй танилцлаа.

Уулзалтад ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, олон улсын Фарос баг, ДЭМБ, НҮБХАС, ХӨСҮТ болон ДОХ, сүрьеэгийн чиглэлээр ажилладаг бусад төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд оролцсон. Олон улсын ФАРОС багийн Монгол дахь зөвлөх Ж.Наранчимэг нөхцөл байдлын үнэлгээгээр гарсан тулгарч буй эрсдэл, бэрхшээл болон эдгээрийг шийдэх арга хэмжээний талаар олон улсын зөвлөх багийн өгсөн саналыг танилцуулсан.

Мөн

Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол дахь Глобаль сангийн үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Х.Ганбаатар, өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний тайлангийн санал, зөвлөмжүүдийг илүү дэлгэрэнгүй болгохыг хүссэн бол, Ийнхүү хамтрагч талууд урьдчилсан үнэлгээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.