Өмнөд Солонгосын зарим иргэд шинэ коронавирусийн халдвараас айн, мөнгөн дэвсгэртүүдээ ариутган, халдваргүйжүүлэх гэж оролдож байгаагийн улмаас тус улсын гэмтэлтэй мөнгөн тэмдэгтүүдийн тоо өнгөрсөн жилийн үзүүлэлтээс өссөн байна.
БНСУ-ын Төв банкнаас гаргасан мэдээллийн дагуу энэ оны 1-6 сарын хооронд нийт 345.7 сая орчим гэмтэлтэй мөнгөн дэвсгэрт бүртгэгджээ. Гэмтсэн мөнгөн тэмдэгтүүд нийт 2.69 их наяд вонтой дүйцэж байгаа аж.
Тухайлбал, Сөүлээс өмнө зүгт байрладаг Ансан хотын нэгэн оршин суугч бэлэн мөнгөнөөсөө коронавирусийг устгах зорилгоор хуримын бэлэгт авсан нийт 22 сая воноо угаан, бүгдийг нь гэмтээсэн байна. Мөн Инчонд амьдардаг нэг иргэн мөнгөө халдваргүйжүүлэх гэж оролдохдоо таван сая вонтой дүйцэх дэвсгэртүүдийг богино долгионы зууханд хийн, бүгдийг нь алджээ.
Тус улсад мөнгөн тэмдэгтийн гуравны хоёроос дээш хэсэг нь гэмтээгүй бол банкнаас тухайн дэвсгэртийг бүрэн нөхөн олгодог. Харин илүү их гэмтэлтэй дэвсгэртийг үнийн тал хувиар нь сольж өгдөг ба, эсвэл огт сольж өгдөггүй байна. Өмнөд Солонгосын Төв банкнаас энэ жилий эхний хагаст бүртгэгдсэн нийт 345.7 сая гэмтэлтэй дэвсгэртүүдээс ердөө 23.6 сая буюу 10 хүрэхгүй хувийг л шинэ дэвсгэртээр сольж өгчээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.