СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-31

Дөрвөн дэд төвийн барилгын ажил гүйцэтгэх талбайн хэмжээг баталлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцууллаа.

. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бол дараагийн ээлжинд Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа, Шархад, үүний дараагаар Нисэх, Яармагт дэд төв байгуулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. . Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн дэд төвийн барилгын ажил гүйцэтгэх талбайн хэмжээг баталлаа.

Үүний дараагаар “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах асуудлыг хэлэлцлээ.

. Энэхүү төсөл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг төслийг гүйцэтгэх явцад захиалагчийг төлөөлөн хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх, ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагаа зохион байгуулах “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨҮГ-ыг байгууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Teneg
3 жилийн өмнө
66.181.161.54

Ded tov gedgee tailbarlaachee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.