СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол зураачийн бүтээл гадаадад хулгайд алдагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монгол зураачийн бүтээл Швед улсад хулгайд алдагдсан хэрэг одоогоос гурван сарын өмнө гарчээ. Тус улсын цагдаагийн газраас мөрдлөг явуулж байгаа ч өнөө хэр олдоогүй байна. 

130х160 хэмжээтэй энэ бүтээлд зураач солонгын долоон өнгийг мориор дүрсэлжээ. Нэг ёсондоо тэнгэрийн хийморийг өнгө будгаар өгүүлжээ.

Мэдээллийн мөрөөр зураачийг сураглаж урлаг судлаач, зураачидтай холбогдоход хэмээн онцолж байв. Харин уран зураг сонирхогчид Ч.Солонго зураачийг солонгын долоон өнгөөр бүтээлээ зурдаг. “Хийморь” хэмээх бүтээлдээ өөрөө их хайртай гэж ярьдаг байсан. Өөртөө зориулсан бүтээл нь байх гэцгээж байна.

Ямартай ч дээрх Монголд ээжийндээ хадгалж байгаад 2019 онд эх орондоо ирээд буцахдаа Швед рүү авч явсан. Тэнд гэртээ өлгөж байсан. Ингээд одооноос гурван сарын өмнө хулгайд алдсан гэсэн мэдээлэл байна. 

Ч.Солонго: Шведийн хилээр гарчихаагүй байх 

Зураач Ч.Солонготой холбогдож энэ талаар цөөн асуултад хариу авав. 

Таны “Хийморь” бүтээл Шведэд алдагджээ. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ?

-Худалдаж авсан нь эзэн нь монгол бүсгүй бий. Шүтээн болгож залсан зурагаа гэрээсээ алдчихлаа. Цагдаад мэдэгдээд хайж байна гэдгээ наадмын өмнө дуулгасан. Шведийн цагдаа нар зургийн түүх, үнэлгээг нэхэж байна гэсэн учир би батламж бичиж явуулсан.

Олдох найдлага байгаа болов уу? 

- гэж байсан. Гэхдээ коронавирустай холбоотой юм билээ.

Гадаадын улс орнуудад монгол зураачийн бүтээл тэр бүр хулгайд алдагдаж байсан удаа үгүй. Энэ өнцгөөс харвал Гэхдээ Шведийн цагдаа нар Монголынхтой адилгүй тул олж чадна гэсэн найдлага төрж байна.

Харин манай улс дотооддоо бол , Уран зургийн галерейн сан хөмрөгөөс 1999 онд Д.Уртнасангийн “Мандухай цэцэн” /65х40/  хөрөг, 2009 онд Б.Чогсомын “Улаанбаатар” 134х103 уран зургаас өгсүүлээд нэртэй зураачдынхаа шилдэг, сод бүтээлүүдийг алдсан нь өнөөг хүртэл олдоогүй байна.

Түүнчлэн Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй урлагийн сор бүтээлүүдийн ихэнх нь хуулбар болсон байгаа талаар мэдээлэл гардаг ч баталж нотолсон зүйл байдаггүй.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31 БААСАН № 146 (6371)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
64.119.21.187

Gereer chin orson humuus avsan.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.