АНИМЕ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 долоо хоногийн өмнө

БНХАУ-д хандивласан 30 мянган толгой хонийг амьдаар нь өгөхөөр болжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 долоо хоногийн өмнө

Гадаад харилцааны яамнаас ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаа, ковид-19 цар тахлын улмаас Хятад, Орост үзүүлэхээр амалсан Монгол улсын хүмүүнлэгийн тусламжийн явц байдал, “Ногоон гарц” арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх,экспортыг нэмэгдүүлэхэд ГХЯ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Уг тусламжийн ажил ямар шатандаа байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгч БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсний дараа хятадын талтай бид тохиролцсон. Одоогоор хоёр талын бүх үйл ажиллагаа халдварт өвчний тархалтаас сэргийлэхэд чиглэж байна. Тэгэхээр 30 мянган хонийг хүлээлгэн өгөх ажиллагаа өвчний нөхцөл байдал намжиж, мал тарга тэвээргэ авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон. Одоогоор хонио цуглуулаад, хорио цээрийн дэглэм сахиулах ажил хийгдэж байгаа. ХХАА-н сайдаар ахлуулсан ажлын хэсэг үүнийг зохион байгуулна
Есдүгээр сард багтаж эхний ээлжийн хонийг шилжүүлэхээр төлөвлөөд байна. БНХАУ-ын талаас хонио амьдаар нь авахаар ярилцсан. 30 мянган хонийг шууд өгөхөд аль аль талдаа хүндрэлтэй учир хэсэг хэсгээр нь өгөхөөр тохиролцоод байна" гэв.


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.46.77

Болж дээ

Холбоотой мэдээ

      Кино сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.