Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 291 тохиолдол бүртгэгдэж, 225 иргэн эдгэрээд байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-өөс долдугаар сарын 30-нд нийт 249 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд бүх сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй.
Тодруулбал,
Монгол улсад 291 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэнээс эдгэрсэн 225, эмчлэгдэж буй 66 иргэн байна. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 62, хүндэвтэр гурав, нэг хүнд иргэн байна.
Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэнийг халдвар авсныг мэдэх үед маш олон хүнтэй хавьтал болсон байсан. Ингээд хавьтлуудыг тогтоож байх үед нэг таксины жолооч бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн. Франц иргэн такси барихдаа амны хаалттай байсан бөгөөд таксины жолоочийг амны хаалт зүүвэл үйлчлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Ингээд амны хаалтаа зүүгээд үйлчилсэн байна. Амны хаалт халдвараас хамгаална гэдгийг илтгэх хамгийн тод жишээ энэ байгаа юм" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.