Нийтэлсэн:
Admin
4 жилийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх наймдугаар сарын 17-нд эхлүүлэх захирамж гаргажээ. Чуулганаар:
- ;
- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ;
- “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;
- ;
- “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоосон байна.
удам дамсан ширээчид ажил хийдэг үү монгол хөгжихгүй !! гадаад луйварчдаас илүү дотоод